ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.11.17/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.11.17/


Улсын хэмжээнд:

Үйлдвэрлэлийн осол:

2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Налайх дүүрэгт иргэн Б-ын сэргээн ашиглаж байгаа нүүрсний бичил уурхайн 35 градусын налуу амны 120 метрийн гүнд нурал үүсч хувиарааа нүүрс олборлогч 2 иргэн нүүрсэнд дарагдан нас барсан байна. Онцгой байдал, цагдаагийн байгууллага ослын голомтод ажиллаа.

Эх сурвалж: ОБЕГ

Хордлогын мэдээлэл:

11 дүгээр сарын 10-16-нд ХЯТТ-д 13 хүн хандсанаас 8 нь хэвтэн эмчлэгдсэн байна. 

Угаарийн хийн хордлогоор 3, химийн бодисын хордлогод 4, эмийн бодисын хордлогод 6 хүн өртөж, тусламж авчээ.

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

  • 2017 оны 11 дүгээр сарын 16-ны байдлаар 62 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн (n=53) үеээс 9 тохиолдлоор их байна. Тухайн тохиолдлуудын 59.7% (n=37) онош батлагдсанаас 45,9% (n=17) эмнэлэгт хэвтсэн, 54.1% (n=10) гэрээр зөвлөгөө авч, өрхийн эмчийн хяналтад орсон байна. Онош батлагдсан тохиолдлуудын 45.9% (n=17) гэдэсний халдвар, 48.6% (n=18) амьсгалын замын халдвар, 5.4% (n=2) бусад халдвар эзэлж байна.
  • 45 дэх долоо хоногт улсын хэмжээнд нийт 8 төрлийн халдварт өвчний хамшинж, сэжигтэй 540 тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх 7 хоногоос 164 тохиолдлоор өссөн байна. Үүний 50 хувийг цочмог халууралт, цэврүүт тууралтат өвчний хам шинж эзэлж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл