ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.11.16/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.11.16/


Улсын хэмжээнд:
Томуу, томуу төст өвчин: 
-    Амбулаторид суурилсан тандалтаар өнгөрсөн долоо хоногт нийт 161,721 хүн үйлчлүүлсний 6,868 (4,2%) нь ТТӨ-тэй гэж оношлогдсон нь өмнөх 7 хоногоос 0.3 хувиар их, сүүлийн 3 жилийн дундажаас 1.1 хувиар бага байна.  
-    Завхан аймагт 7.2, Увс аймагт 6.9 хувийг эзэлж, өндөр үзүүлэлттэй байна.  
-    ХӨСҮТ-ийн лабораторид 96 сорьц шинжлэхэд томуугийн вирүс илрээгүй, түүвэрлэн авсан 15 сорьцыг шинжлэхэд 1 (7%) иж томуу вирүс, 4 (27%) сорьцод риновирүс, 2 (13%) сорьцод метапневмовирүс, 3 (20%) сорьцод короновирүс, 1 (7%) сорьцод энтеровирүс тус тус эерэг тодорхойлогдсон байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Нийслэлийн эмнэлгүүдийн орны ачааллын мэдээлэл: 
Нийслэлийн эмнэлгүүдийн 789 хүүхдийн орон дээр 805 хүүхэд хэвтэн эмчлэгдэж, хүүхдийн орны ачаалал 2 хувиар хэтэрсэн байна. Багануур дүүрэгт 2,9, Баянзүрх дүүрэг 13,1, Сонгинохайрхан дүүрэгт 3, Баянгол дүүрэгт 30 хувиар тус тус хэтэрсэн ч орны зохицуулалт хийгдэж, коридорт болон шалан дээр хэвтэн эмчлүүлж буй хүүхэд байхгүй байна (Хүснэгт 1). 
Эх сурвалж: НЭМГ

Хоол хүнстэй холбоотой шалтгаан нь тодорхойгүй үйл явдлын мэдээлэл:

  • Сэлэнгэ аймгийн Шаамар суманд оршин суух нэг гэр бүлийн 5 хүнд 2017 оны 11 дүгээр сарын 15-ны шөнийн 01 цагийн үед толгой өвдөх, дүйнгэтэх, ухаан балартах, ухаан алдах шинж тэмдэг илэрсэн байна. 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр УБ хотын Сонгинохайрхан дүүрэгт байрлах Абсолют дэлгүүрээс банана жимсийг худалдан авч идээд цагийн дараа эхний хүнд дээрх шинж тэмдэгүүд илэрсэн байна. Сэлэнгэ аймгийн ЭМГ-аас мэргэжлийн баг 2017 оны 11 дүгээр сарын 15-нд очиж ажилласан ба аймгийн МХГ-т мэдээлж, бананы үлдэгдлийг шинжилгээнд авч, УМХЕГ-т мэдээлсэн байна.

Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байгаа, нэмж илэрсэн шинж тэмдэг байхгүй байна. Тандалт судалгаа, шинжилгээ үргэлжилж байна.

Томуугийн эсрэг дархлаажуулалтын мэдээлэл:
2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтад 43770 эрсдэлт бүлгийн хүн, 5715 жирэмсэн эх, 19092 цэцэрлэгийн  хүүхэд, сайн дурын дархлаажуулалтад 17610, нийт 92752 хүн хамрагдсан байна.

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

  • 2017 оны 11-р сарын 15-ны байдлаар 58 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үетэй (n=61) 3 тохиолдлоор бага байна.
  • Нийт хандсан тохиолдлуудын 60.3% (n=35) онош батлагдсанаас 40% (n=14) эмнэлэгт хэвтсэн, 60% (n=21) гэрээр зөвлөгөө авч, өрхийн эмчийн хяналтад орсон. Онош батлагдсан тохиолдлуудын 48,6% (n=17) гэдэсний халдвар, 42,9% (n=15) амьсгалын замын халдвар, 8.6% (n=3) бусад халдвар байна.

 

Эх сурвалж: ХӨСҮТ

ЭМЯ-ны 323002 дугаарын утсанд иргэдээс 3 санал ирсэн. Үүнд:

  • Яамны вэб сайтад мэдээлэл оруулах талаар хүсэлт,
  • Завхан аймгаас цахимаар албан бичиг явуулах тухай,
  • ЭТГ-ын мэргэжилтэн Оюунчимэгт өгсөн өргөдлийн хариуг авах талаар ирүүлсэн хүсэлтэд ТЗУГ-ын мэргэжилтэн Б.Батбаяр хариулт өглөө.

Хүснэгт 1. Нийслэлийн эмнэлгүүдийн орны ачаалал

 

Эмнэлгийн нэр

Нийт орны тоо

Нийт өвчтний  тоо

Хүүхдийн орны тоо

Хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн тоо

Хүүхдийн орны ачааллын хувь

(бодит тоо)

1

Багануур

226

159

34

35

2,9 (1)

2

Чингэлтэй

227

216

80

67

-16.3

3

Баянгол

300

373

140

182

30 (42)

4

Багахангай

15

4

5

1

-80.0

5

Налайх

177

151

30

26

-13.3

6

Сонгинохайрхан

165

170

165

170

3,0(5)

7

Хан-Уул

196

179

80

78

-2,5

8

Баянзүрх

358

374

130

147

13,1 (17)

9

Сүхбаатар

325

289

125

99

-20.8

Нийт

1989

1915

789

805

2 (31)

 

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл