ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.11.14/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.11.14/


Улсын хэмжээнд:

Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:

  • Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 72731 хүн хамрагдсанаас 3089 хүн томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдож, нийт үзлэгийн 4.2%-ийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас  0.6 хувиар их,өнгөрсөн оны мөн үеээс 2 хувиар бага байна. Нийт өвчлөгсдийн  70,4 хувийг 0-9  насны хүүхдүүд  эзэлж байна.
  • Хүүхдийн түргэн тусламжийн 1093 дуудлага ирснээс 31.2% нь томуу, томуу төст өвчин эзэлж байна. Сонгинохайрхан дүүрэгт 4.8%, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт дүүрэгт 4,6 хувийг  эзэлж, өндөр үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: НЭМГ

Томуугийн эсрэг дархлаажуулалтын мэдээлэл:

  • 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтад 39676 эрсдэлт бүлгийн хүн, 4680 жирэмсэн эх, 18421 цэцэрлэгийн  хүүхэд, сайн дурын дархлаажуулалтад 17260, нийт 82647 хүн хамрагдсан байна.
  • Австрали улсаас ирж байгаа томуугийн 25 мянга хүн тун вакцин 2017 оны 11 дүгээр сарын 15-ны орой Солонгос улсын онгоцоор ирнэ. БНХАУ-аас ирж байгаа насанд хүрэгчдийн 100 мянган тун вакцин 2017 оны 11 дүгээр сарын 15-ны 14 цагаас ирнэ. Хүүхдийн 25 мянга хүн тун вакциныг цэцэрлэгийн хүүхдүүдэд, насанд хүрэгчдийн вакциныг эмч, сургуулийн багш нарт үнэ төлбөргүй хийнэ.

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

  • 2017 оны 11-р сарын 13-ны байдлаар 73 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үетэй (n=60) 13 тохиолдроор байна.
  • Нийт хандсан тохиолдлуудын 69.9% (n=51) онош батлагдсанаас 43.1% (n=22) эмнэлэгт хэвтсэн, 56.9% (n=29) гэрээр зөвлөгөө авч, өрхийн эмчийн хяналтад орсон. Онош батлагдсан тохиолдлуудын 43,1% (n=22) гэдэсний халдвар, 52,9% (n=27) амьсгалын замын халдвар, 3.9% (n=2) бусад халдвар байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

 

Мадагаскар дах тахлын дэгдэлт

-2017 оны 8-р сарын 1-нээс 11-р сарын 8-ныг хүртэл нийт 2034 тохиолдол батлагдсанаас 165 нас баралт бүртгэгдсэн. Нийт мэдээлэгдсэн тохиолдлоос 1565(77%) уушгины хэлбэрийн, 297(15%) булчирхайн хэлбэрийн, 1(0.04%) үжил хэлбэрийн, 171(8,4%) тодорхойгүй байна. Одоогоор 7122 хавьтлыг илрүүлээд байгаа бөгөөд 6866 (95%) хавьтлыг урьдчилан сэргийлж 7 хоногийн турш антибиотик эмчилгээ хийж дууссан байна. 2017 оны 11-р сарын 8-нд 343 хавьтлын 316 хавьталд урьдчилан сэргийлэх антибиотик эмчилгээг хийж эхлүүлээд байна.

11-32-3002 дугаарын утсанд ирсэн мэдээлэл:

МЯ-ны 322003 дугаарын утсанд иргэдээс 2 санал ирсэн. Үүнд:

  • Баянгол дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн талаар
  • Сүрьеэгийн 30% нэмэгдлийн талаар ТЗУГ мэргэжилтэн зөвлөгөө өглөө.  

Холбоотой мэдээ, мэдээлэл