“ХҮҮХДИЙН ЭНДЭГДЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ" СЭДЭВТ ЦАХИМ ХУРЛЫГ ХИЙЛЭЭ

“ХҮҮХДИЙН ЭНДЭГДЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ" СЭДЭВТ ЦАХИМ ХУРЛЫГ ХИЙЛЭЭ


ЭХЭМҮТ нь ЭМС-ын 2017 оны 207 тоот тушаалд заасанчлан...“Эх, хүүхдийн өвчлөл эндэгдэлтэй холбоотой мэдээллийг эргэн мэдээлэх, хариу арга хэмжээ авах, Эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх”... үүргийнхээ дагуу эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран цахим хурлыг цувралаар хийж байна.

2017 оны  11-р сарын 13-ны өдрийн цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа удирдан, "ХҮҮХДИЙН ЭНДЭГДЛИЙН ӨНӨӨГИЙН байдал” сэдвээр хийлээ.

Цахим хуралд “ЭМС-ын 2017 оны 207 тоот тушаал”-ын танилцуулгыг ЭХЭМҮТ-ийн ТСА-ны Хүүхдийн их эмч Т.Номиндэлгэр “Хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал”, “ЭМС-ын 333 тоот тушаалын хэрэгжилт”-нд хийсэн үнэлгээг ТСА-ны Нярайн их эмч Т.Энхтуяа, “Нярайн хүчилтөрөгч эмчилгээ, хяналт” сэдвээр НЭСТ-ийн их эмч Г.Батцэнгэл нар мэдээлэл хийлээ.

Уг хуралд ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа, НЭСТ-ийн их эмч Г.Батцэнгэл, Статистик Мэдээлэлзүйн тасаг, Тандалт судалгааны алба, НЭМГ, 21 аймгийн хүүхэд, нярайн 212 эмч, мэргэжилтэн оролцлоо.

Хуралд оролцогсод асуулт хариулт өрнүүлж, хурлын нэгдсэн дүгнэлтийг ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа хийсэн бөгөөд...хүүхдийн эндэгдэл сүүлийн 3 жилийн байдлаар буурсан хэдий ч хожуу нярайн эндэгдэл өсөх хандлага ажиглагдаж байгаад хүүхдийн эмч нар анхаарч ажиллах, хүүхдийн эндэгдлийг магадлан хэлэлцэх хурлаар эндэгдлийн шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлсийг ил тод ярилцаж, шалтгааныг арилгах арга замыг тодорхойлон, ажлын төлөвлөгөөтэй ажиллаж, төлөвлөгөөний биелэлтийг байнга хянан, гүйцэтгэлийг хурлын тэмдэглэлд тусгаж ТСА-нд цаг хугацаанд нь ирүүлж байхыг зөвлөв.

Хуралд идэвхитэй оролцож хамтран ажилласан эмч мэргэжилтэн нартаа талархал илэрхийлье.

Холбоотой мэдээ, мэдээлэл