ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.11.13/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.11.13/


Улсын хэмжээнд:

Халдварт өвчний тандалтын мэдээ:

  • 2017 оны 11-р сарын 12-ны байдлаар 60 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үеэс (n=71) 11 тохиолдлоор бага байна.
  • Тухайн тохиолдлуудын 65% (n=39) онош батлагдсанаас 30.8% (n=12) эмнэлэгт хэвтсэн, 69.2% (n=27) гэрээр зөвлөгөө авч, өрхийн эмчийн хяналтад орсон байна.
  • Онош батлагдсан тохиолдлуудын 56.4% (n=22) амьсгалын замын халдвар, 41% (n=16) гэдэсний халдвар, 2.6% (n=1) бусад халдвар байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Томуугийн эсрэг дархлаажуулалтын мэдээлэл:

  • 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтад 42530 эрсдэлт бүлгийн хүн, 6764 жирэмсэн эх, 18415 цэцэрлэгийн  хүүхэд, сайн дурын дархлаажуулалтад 12665, нийт 80374 хүн хамрагдсан байна.
  • БНХАУ-д үйлдвэрлэсэн 100,000 хүн/тун, Австрали улсад үйлдвэрлэсэн 25,000 хүн/тун томуугийн эсрэг вакцин 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр буухаар төлөвлөж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

11-32-3002 дугаарын утсанд ирсэн мэдээлэл:

ЭМЯ-ны 322003 дугаарын утсанд иргэдээс 3 санал ирсэн. Үүнд:

  • Завхан аймгийн ЭМГ-ын ЭТХ-т 8 ажилтны орон тоотойгоос 3 хүн ажиллаж байна.
  •  Нийслэлийн СБД-т хүн хэвтүүлэхгүй байна
  • Хөдөө орон нутагт оюутнууд хаана эмнэлэгт үзүүлэх талаар 3 санал ирсэн байна. Эдгээр асуултад ТЗУГ-ын мэргэжилтэн Б.Батбаяр хариулт өглөө.

Холбоотой мэдээ, мэдээлэл