ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВТЭЙ ХАМТРАН ӨДӨРЛӨГ БОЛЛОО

ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВТЭЙ ХАМТРАН ӨДӨРЛӨГ БОЛЛОО


Жил бүр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг зорилтот уриатай тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тэгвэл энэ жилийг “Эмэгтэйчүүд ба чихрийн шижин” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэхүү өдрийг тохиолдуулан Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь иргэд, үйлчлүүлэгч нарт зориулан 7 хоногийн аян зохион байгуулж байгуулж байна.

Энэхүү аяны хүрээнд  “Жирэмсэн үеийн чихрийн шижинг эрт илрүүлэх, өвчтөнд гарч болох хүндрэлээс сэргийлэх” сэдвээр 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр  тус эмнэлгийн Диабитын төв  СХД-ийн Эрүүл мэндийн төвтэй хамтран өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр “Жирэмсний үеийн чихрийн шижин, түүний хүндрэлүүд”, “Орчин үеийн эмчилгээний чиг хандлага”, “Чихрийн шижин өвчин ба түүний хүндрэлүүд” сэдэвт хичээл, Чихрийн шижин аюулын харанга видео хичээлүүдээр иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг хийлээ.

Мөн  жирэмсний үед хэрэглэх амин дэм, БЖ/ БӨ/ БЖИ, цусан дахь глюкозыг тодорхойлж, даралт хэмжин, жирэмсний үеийн чихрийн шижингийн эрсдэлийн үнэлгээ 44 жирэмсэн эмэгтэйгээс авснаас 17  тохиолдол нь өлөн үеийн глюкозын өөрчлөлттэй гарсан.  Жирэмсэн  18 эмэгтэйд сахар тодорхойлоход 3 тохиолдол нь цусан дахь глюкозын хэмжээ өндөр гарсан байсан. Мөн нийт 20 жирэмсэн эмэгтэйд глюкозын ачаалалтай сорил болон глюкозжсон гемоглобин тодорхойлох шаардлагатайг илрүүлж, дотоод шүүрлийн эмчийн зөвлөлгөө, зөвлөмж өгч, өдөрлөгт ирсэн иргэд, үйлчлүүлэгч нарт 10 төрлийн гарын авлага, зөвлөмж бэлтгэн тараалаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл