Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа


Батлан хамгаалах яам, Эрүүл мэндийн яамны хамтын ажиллагааны хүрээнд  Цэргийн төв эмнэлгийн Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний алба үүсч хөгжсний 40 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулсан “Цочмог анагаах ухааны тулгамдсан асуудлыг багаар шийдвэрлэх арга зам” сэдэвт семинар, хэлэлцүүлгийн нээлтийн үйл ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Зэвсэгт хүчний жанжин штабын Эмнэлгийн хэлтсийн дарга Л.Ганчимэг, Цэргийн төв эмнэлгийн дарга Ч.Гүрбазар  нар болон холбогдох мэргэжилтэн, эрдэмтэн багш нарын төлөөлөл оролцлоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ салбарын бодлого, төлөвлөлтөд эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, эмнэлгийн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зэрэг бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа болон Эрүүл мэндийн сайдын эрүүл мэндийн салбарт баримтлан ажиллах 5 чиглэлийн талаар тус тус дурьдсан ба энэхүү  семинар хэлэлцүүлгийг зохион байгуулснаар Яаралтай тусламж, Мэдээгүйжүүлэг, Эрчимт эмчилгээний  чиглэлээр тулгамдсан асуудлуудыг хөндөж, хөгжил дэвшилд хүрэх арга замаа оновчтой тодорхойлон, яам, удирдлагын түвшинд шийдвэрлэх бодлогын санал зөвлөмж боловсруулсан үр өгөөжтэй  хэлэлцүүлэг, ярилцлага болно гэдэгт итгэлтэй байгаагаа онцолсон юм.

Мөн семинар, хэлэлцүүлгийн  үеэр Цэргийн төв эмнэлгийн удирдлагууд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Зэвсэгт хүчний жанжин штабын Эмнэлгийн хэлтсийн дарга Л.Ганчимэг нарт эмнэлгийн үйл ажиллагаа болон Хүүхдийн тасгийн Томуу, томуу төст өвчний улиралчлалын бэлэн байдлын бэлтгэл ажлуудыг танилцууллаа.

Манай орны эмнэлгийн практикт мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч гэсэн  мэргэжлээр эмч бэлтгэж, тухайн мэргэжилтэн нь мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний болон яаралтай тусламж үйлчилгээг хамтруулан гүйцэтгэж ирсэн бөгөөд 2014 оноос эхлэн дэлхийн анагаах ухааны хөгжлийн чиг хандлага, нийтлэг жишгийг харгалзан Яаралтай тусламж, Мэдээгүйжүүлэг, Эрчимт эмчилгээний чиглэлээр тус тусад нь эмч мэргэжилтнүүд бэлтгэдэг болж, өнөөдөр шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн дагуу бэлтгэгдсэн эмч мэргэжилтнүүд тухайн салбартаа эмчилгээ үйлчилгээг эрхлэн явуулж байгаа болно.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл