ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.11.10/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.11.10/


Улсын хэмжээнд:

Хордлогын мэдээлэл:

11 дүгээр сарын 3-9-нд ХЯТТ-д 25 хүн хандсанаас 13 нь хэвтэн эмчлэгдсэн байна.  

Угаарийн хийн хордлогоор 9, химийн бодисын хордлогод 4, эмийн бодисын хордлогод 11 хүн өртөж, тусламж авчээ.

Томуугийн эсрэг дархлаажуулалтын мэдээлэл:

  • 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтад 41296 эрсдэлт бүлгийн хүн, 6700 жирэмсэн эх, 18415 цэцэрлэгийн  хүүхэд, сайн дурын дархлаажуулалтад 12002, нийт 78416 хүн хамрагдсан байна.
  • Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Өвөрхангай, Ховд аймаг, Нийслэлийн Налайх, Чингэлтэй дүүрэгт 100 хувийн хамралттай, Төв, Хөвсгөл, Өмнөговь, Баянхонгор аймаг, Нийслэлийн Багахангай, Баянзүрх, Хан-Уул дүүрэг бага хамралттай байна (График).

Эх сурвалж: ХӨСҮТ

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

  • 2017 оны 11 дүгээр сарын 9-ны байдлаар 60 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн (n=58) үетэй ижил түвшинд байна. Тухайн тохиолдлуудын 48.3% (n=29) онош батлагдсанаас 65.5% (n=19) эмнэлэгт хэвтсэн, 34.5% (n=10) гэрээр зөвлөгөө авч, өрхийн эмчийн хяналтад орсон байна. Онош батлагдсан тохиолдлуудын 55.2% (n=16) гэдэсний халдвар, 37.9% (n=11) амьсгалын замын халдвар, 6.9% (n=2) бусад халдвар эзэлж байна.
  • 44 дэх долоо хоногт улсын хэмжээнд нийт 6 төрлийн халдварт өвчний хамшинж, сэжигтэй 376 тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх 7 хоногоос 5 тохиолдлоор бага байна. Үүний 50 хувийг цочмог халууралт, цэврүүт тууралтат өвчний хам шинж эзэлж байна.

11-32-3002 дугаарын утсанд ирсэн мэдээлэл:

ЭМЯ-ны 322003 дугаарын утсанд иргэдээс 3 санал ирсэн. Үүнд:

  • Тэмдэгтийн хураамж хэдэн төгрөг төлөх талаар (Эмнэлгийн нэр, хаяг солих)
  • ХӨСҮТ-ийн Чанарын албанаас 1111 төвийн талаар
  • 6 сард өгсөн шалгалтын лиценз гарахгүй байгаа талаар ТЗУГ-ын мэргэжилтэн Б.Батбаяр хариулт өглөө.

Цахим хурлын шийдвэр:

ХӨСҮТ-ийн ШУН-д:

  • Томуу, томуу төст өвчний мэдээлэл, сурталчилгаа хийх
  • Халууралт цэврүүт тууралт  болон тууралтат хамшинжийн тоон мэдээнд дүн шинжилгээ хийж, танилцуулах

ЗӨСҮТ-ийн ШУН-д:

  • Марбург өвчний эрсдэлийн үнэлгээ хийх
  • СХД-ийн сургууль, цэцэрлэгийн хүүхдэд цэгэн иллэг хийж сургах

НЭМҮТ-ийн ШУН-д:

Угаарийн хийн хордлогоос сэргийлэх чиглэлээр сурталчилгаа хийх

Холбоотой мэдээ, мэдээлэл