ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.11.09/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.11.09/


Улсын хэмжээнд:

Нийслэлийн эмнэлгүүдийн орны ачааллын мэдээлэл:

Нийслэлийн эмнэлгүүдийн 789 хүүхдийн орон дээр 820 хүүхэд хэвтэн эмчлэгдэж, хүүхдийн орны ачаалал 3.9 хувиар хэтэрсэн байна. Багануур дүүрэгт 20,6, Хан-Уул дүүрэг 18,8,  Баянзүрх дүүрэгт 16,9, Баянгол дүүрэгт 12,9 хувиар тус тус хэтэрсэн ч орны зохицуулалт хийгдэж, коридорт болон шалан дээр хэвтэн эмчлүүлж буй хүүхэд байхгүй байна (Хүснэгт 1).

Эх сурвалж: НЭМГ

Осол, гэмтлийн мэдээлэл:

11 дүгээр сарын 1-7-нд ГССҮТ-д 1632 хүн хандсан байна. Осол, гэмтлийн шалтгааныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад уналт 48,7 хувиар, амьгүй механик хүчин зүйлд өртөлт 16.5 хувиар тус тус өндөр байна.

 

Осол, гэмтэл, шалтгаанаар, бодит тоогоор

Эх сурвалж: ГССҮТ

Цасны зузааны мэдээлэл:

  • 11 дүгээр сарын 09-ний өглөөний 08 цагийн байдлаар Архангай, Булган, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын нутаг, Увс, Завхан, Сэлэнгийн зарим, Баян-Өлгийн баруун, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 0.2-22.0 см цастай байна.
  • Хамгийн их нь Өвөрхангай аймгийн Бүрд суманд 22 см, Хархоринд 17 см, Улаанбаатар хотын Буянт-Ухаа орчимд 20 см, Төв аймгийн Баянжаргал, Дэлгэрхаан суманд 16-18 см зузаан цастай байна.

Эх сурвалж: http://www.tsag-agaar.gov.mn/

Гар, хөл, амны өвчний мэдээлэл:

  • Хүүхдийн төв сувилалд хэвтэн эмчлүүлж байсан 1.5 настай,  эмэгтэй  хүүхдэд эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 11 дүгээр сарын 8-ны байдлаар тус сувиллын ахлах насны хэсгийн 1-5 насны 15 хүүхдэд эмнэлзүйн шинж тэмдэг илэрснийг тусгаарлан эмчилж байна. Одоогоор хүүхэд нэмэгдэж өвчлөөгүй байна.
  • ХӨСҮТ-өөс эмч нар ажиллаж, мэргэжлийн зөвлөгөө өгч, сувиллын бүх хүүхдэд эрүүл мэндийн үзлэг хийж, эмч нарыг сургалтад хамруулсан байна.  Халдварын хяналт-сэргийлэлтийн арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Томуугийн эсрэг дархлаажуулалтын мэдээлэл:

2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтад 38850 эрсдэлт бүлгийн хүн, 6554 жирэмсэн эх, 17814 цэцэрлэгийн  хүүхэд, сайн дурын дархлаажуулалтад 11473, нийт 74691 хүн хамрагдсан байна.

Дэлхий дахинд

Марбург өвчин:

2017 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн байдлаар Уганда улсад Марбург өвчний дэгдэлт буурч байгааг мэдээлсэн байна. 11 дүгээр сарын 3-ний өдрийн 3 батлагдсан тохиолдол мэдээлэгдэж, нэг гэр бүлийн 3 хүн нас барсан байна. Эхний тохиолдол сарьсан багваахай байнга агнадаг өгүүлэмжтэй. Өвчтнүүдийн ойрын хавьтлыг илрүүлж, 21 хоног эрүүл мэндийг хянаж байна.

Тандалт судалгааг эрчимжүүлж, хариу арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: ДЭМБ

Шувууны томуу өвчин, БНХАУ:

Шувууны томуугийн A(H5N2) вирүст халдварын шувууны өвчний дэгдэлт бүртгэгдэж, 6250 шувуу өртөмхий байснаас 2565 шувуу үхэж, 3685 шувууг устгасан байна. Тухайн газарт хязгаарлалтын дэглэм тогтоож, хариу арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: ДЭМБ

Холбоотой мэдээ, мэдээлэл