ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.11.08/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.11.08/


Улсын хэмжээнд:

Томуу, томуу төст өвчин:

  • Амбулаторид суурилсан тандалтаар өнгөрсөн долоо хоногт нийт 188,345 хүн үйлчлүүлсний 7,328 (3.9%) нь ТТӨ-тэй гэж оношлогдсон нь өмнөх 7 хоногоос 0.1 хувиар их, сүүлийн 3 жилийн дундажаас 1.1 хувиар бага байна.  

  • Дорноговь аймагт 6.5, Төв аймагт 6.3 хувийг эзэлж, өндөр үзүүлэлттэй байна. 
  • ХӨСҮТ-ийн лабораторид 69 сорьц шинжлэхэд томуугийн вирүс илрээгүй, иж томуу илрүүлэхээр 15 сорьцыг шинжлэхэд 5 (33%) иж томуу вирүс, 4 (26%) сорьцод риновирүс, 2 (13%) сорьцод метапневмовирүс, 2 (13%) сорьцод короновирүс, 1 (6%) сорьцод энтеровирүс тус тус эерэг тодорхойлогдсон байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Архины хордлогын мэдээлэл:

  • Нийслэлийн эмнэлгүүдэд архины хордлогын улмаас 460 хүн хэвтэн эмчлэгдсэнээс 24 (1.6 хувь) нь хэвтэн эмчлэгдэж, 2 хүн нас барсан байна.
  • Энэ нь өнгөрсөн 7 хоногийн үзүүлэлтээс 47 хүнээр бага байна.

Эх сурвалж: НЭМГ

Томуугийн эсрэг дархлаажуулалтын мэдээлэл:

2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтад 37504 эрсдэлт бүлгийн хүн, 5897 жирэмсэн эх, 17782 цэцэрлэгийн  хүүхэд, сайн дурын дархлаажуулалтад 10844, нийт 72027 хүн хамрагдсан байна.

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

  • 2017 оны 11-р сарын 7-ны байдлаар 61 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үеэс (n=68) 7 тохиолдлоор бага байна.
  • Тухайн тохиолдлуудын 60.7% (n=37) онош батлагдсанаас 32.4% (n=12) эмнэлэгт хэвтсэн, 67.6% (n=25) гэрээр зөвлөгөө авч, өрхийн эмчийн хяналтад орсон байна. Онош батлагдсан тохиолдлуудын 56.8% (n=21) амьсгалын  замын халдвар, 43.2% (n=16) гэдэсний халдвар байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Дэлхий дахинд

Тарваган тахал, Мадгаскар улсад:

2017 оны 8 дугаар сараас 10 дугаар сарын 30 хүртэл 1801 тарваган тахал өвчнөөр өвчилж, 127 хүн нас барсан байна. 62 хувь нь уушигны, 15 хувь нь булчирхайн хэлбэрээр өвчилжээ.  71 эрүүл мэндийн ажилтан өвчилсөн байна. Өвчний ихэнх тохиолдол 4-9 дүгээр сард мэдээлэгджээ. 6492 хүнийг дагаж судлан, антибиотик эмчилгээ хийж байна.

 Эх сурвалж: ДЭМБ

11-32-3002 дугаарын утсанд ирсэн мэдээлэл:

 

ЭМЯ-ны 322003 дугаарын утсанд иргэдээс 10 санал ирсэн. Үүнд:

  • ХУД-ийн ЭМТ-ийн өвчтөн хүлээж авахгүй байгаа талаар  
  • Элэгний С вирүсийн эсрэг эмийн талаар
  • Харвалт өгсөн хүний эмчилгээ, шилжилтийн талаар
  • Төрсөн эхийн карт, эмчилгээний талаар
  • БЗД-ийн ЭМТ хүүхэд хүлээж авахгүй байгаа талаар
  • В,Д вирүсийн эсрэг эмийн талаар
  • СХД-ийн ӨЭМТ жирэмсэн эхэд тусламж үзүүлэхгүй байгаа талаар санал, гомдлуудад ТЗУГ, ЭТГ-ын мэргэжилтнүүдэд хариулт өглөө.

Холбоотой мэдээ, мэдээлэл