ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.11.07/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.11.07/


Улсын хэмжээнд:

Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:

  • Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 86173 хүн хамрагдсанаас 3100 хүн томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдож, нийт үзлэгийн 3.6%-ийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас  0.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт өвчлөгсдийн  86 хувийг 0-9  насны хүүхдүүд  эзэлж байна.
  • Хүүхдийн түргэн тусламжийн 944 дуудлага ирснээс 33.1% нь томуу, томуу төст өвчин эзэлж байна. Багануур дүүрэгт 6.2 хувийг  эзэлж, өндөр үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: НЭМГ

Томуугийн эсрэг дархлаажуулалтын мэдээлэл:

2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтад 33402 эрсдэлт бүлгийн хүн, 5857 жирэмсэн эх, 17551 цэцэрлэгийн  хүүхэд, сайн дурын дархлаажуулалтад 13660, нийт 70470 хүн хамрагдсан байна.

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

  • 2017 оны 11-р сарын 6-ны байдлаар 55 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үетэй (n=56) ижил байна.
  • Нийт хандсан тохиолдлуудын 69.1% (n=38) онош батлагдсанаас 36.8% (n=14) эмнэлэгт хэвтсэн, 63.2% (n=24) гэрээр зөвлөгөө авч, өрхийн эмчийн хяналтад орсон. Онош батлагдсан тохиолдлуудын 50% (n=19) гэдэсний халдвар, 44.7% (n=17) амьсгалын замын халдвар, 5.3% (n=2) бусад халдвар байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

11-32-3002 дугаарын утсанд ирсэн мэдээлэл:

ЭМЯ-ны 322003 дугаарын утсанд иргэдээс 7 санал ирсэн. Үүнд:

  • Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой санал
  • Сэлэнгэ аймгийн Хүүхдийн түргэн тусламжийн үйлчилгээний талаар
  • Чингэлтэй дүүрэг дэх эмийн сангийн талаар гомдлын талаар ТЗУГ, ЭТГ-ын мэргэжилтнүүд зөвлөгөө өглөө

Холбоотой мэдээ, мэдээлэл