ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.11.06/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.11.06/


Улсын хэмжээнд:

Газар хөдлөлт:

  • Увс аймгийн Тариалан сумын төвөөс баруун зүгт 33 км-т  11 дүгээр сарын 05-ны өдрийн 06:07 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Нутгийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй байна.

Эх сурвалж: ОБЕГ

Агаарын бохирдлын байдал:

  • Нийслэл хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойлсон. РМ2.5, PМ10 тоосонцорын хэмжээ зөвшөөрөгдөх дээд түвшингээс өндөр үзүүлэлттэй байна.

  • 11 дүгээр сарын 6-ны өдрийн 10 цагийн байдлаар Баянгол дүүргийн 20-р хорооны орчимд “дунд” зэргийн бохирдолтой, бусад цэгт газарт цэврээс бага зэргийн бохирдолтой байна.

Эх сурвалж: www.agaar.mn

Хордлогын мэдээлэл:

  • Өнгөрсөн 7 хоногт ХЯТТ-д 23 хүн хандсанаас 6 нь хэвтэн эмчлэгдсэн байна. Үүнээс угаарын хийн хордлогод 15, эмийн бодисын хордлогод 6, химийн бодисын хордлогод 2 хүн өртжээ.

Эх сурвалж: ХЯТТ, НЭМҮТ

Томуугийн эсрэг дархлаажуулалтын мэдээлэл:

2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтад 33094 эрсдэлт бүлгийн хүн, 5857 жирэмсэн эх, 16867 цэцэрлэгийн  хүүхэд, сайн дурын дархлаажуулалтад 13660, нийт 69478 хүн хамрагдсан байна.

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

  • 2017 оны 11-р сарын  05-ны байдлаар 54 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үеэс (n=47) 7 тохиолдлоор өссөн байна.
  • Тухайн тохиолдлуудын 66.7% (n=36) онош батлагдсанаас 52.8% (n=19) эмнэлэгт хэвтсэн, 47.2% (n=17) гэрээр зөвлөгөө авч, өрхийн эмчийн хяналтад орсон. Онош батлагдсан тохиолдлуудын  50% (n=18) гэдэсний халдвар,  47.2% (n=17) амьсгалын замын халдвар, 2.8% (n=1) бусад халдвар байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Дэлхий дахинд:

Хүний Коронавирүст халдвар:

  • Саудын Араб улсад хүний Коронавирүст халдварын 12 батлагдсан тохиолдол, 1 нас баралтыг мэдээлжээ. Өвчлөгсөдийн 92 хувийг эрэгтэйчүүд, 25-77 насныхан өвчилжээ. Өвчлөгсөдийн 75 хувь нь түүхий сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэсэн гэх өгүүлэмжтэй байна.

Эх сурвалж: ДЭМБ

11-32-3002 дугаарын утсанд ирсэн мэдээлэл:

ЭМЯ-ны 322003 дугаарын утсанд иргэдээс 7 санал ирсэн. Үүнд:

  • Даатгалтай эмийн сангийн жагсаалтын тухай
  • БЗД-ийн 12-р хорооны эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар
  • БГД-ийн “Эмүжин” ӨЭМТ, СХД-ийн Толгойт дахь эмнэлгийн талаар холбоотой гомдолд
  • Хувийн эмнэлэгт хэвтэж байгаа хүн яаралтай тусламж дуудахаар ирэхгүй байгаа талаарх санал, гомдол асуултад  ТЗУГ-ын мэргэжилтэн Б.Батбаяр хариулт өглөө.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл