ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.11.03/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.11.03/


Улсын хэмжээнд:

 

Осол, гэмтлийн мэдээлэл:

Өнгөрсөн 7 хоногт ГССҮТ-д  1734 хүн хандсаны 62 хувийг эрэгтэйчүүд, 35 хувийг 0-15 насны хүүхэд эзэлж байна. Уналт, зам тээврийн осол, хүчирхийлэл зонхилох шалтгаан хэвээр байсаар байна. 

Эх сурвалж: ГССҮТ

Томуугийн эсрэг дархлаажуулалт, сургалт, сурталчилгааны мэдээлэл:

  • 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтад 30257 эрсдэлт бүлгийн хүн, 5477 жирэмсэн эх, 16074 цэцэрлэгийн  хүүхэд, сайн дурын дархлаажуулалтад  13660, нийт 65468 хүн хамрагдсан байна.

Цэгэн иллэг хийх сургалтыг Нийслэлийн 111 сургууль, 138 цэцэрлэгийн эмч багш, 58 өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт хийж, видео бичлэгээр ханган, 6 сургууль, 13 цэцэрлэгт биечлэн очиж, дэмжлэгт хяналт хийлээ. 

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

  • Тархвар судлалын 43 дэх 7 хоногт мэдээлэгдсэн хамшинжийн дотор цочмог халууралт, цэврүүт тууралтат өвчний хамшинж зонхилж, нэмэгдэж байна.
  • ЯТТ-т 11 дүгээр сарын 3-ны байдлаар 58 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн (n=54) үетэй ижил түвшинд байна.
  • Тухайн тохиолдлуудын 51.7% (n=30) онош батлагдсанаас 56.7% (n=17) эмнэлэгт хэвтсэн, 43.3% (n=13) гэрээр зөвлөгөө авч, өрхийн эмчийн хяналтад оржээ.

Эх сурвалж: ХӨСҮТ

11-32-3002 дугаарын утсанд ирсэн мэдээлэл:

ЭМЯ-ны 322003 дугаарын утсанд иргэдээс 5 санал ирсэн. Үүнд:

  • Чингис хаан ОУНБ дээр МХЕГ-ынхан гемодиализын эмчилгээнд хэрэглэгдэх гуурс хураагдсан талаарх мэдээлэлд ТЗУГ-ын мэргэжилтэн Б.Батбаяр
  • Улсын эмнэлгүүдийн зөрчлийн талаар асуултад ТЗУГ-ын мэргэжилтэн Н.Оюундэлгэр
  • СХД-ийн Драгон төвд байрлалтай эмийн сангийн талаар гомдлын хариуг ТЗУГ-ын мэргэжилтэн Н.Оюундэлгэр
  • Томуугийн дархлаажуулалтын талаарх асуултад ТШУХ-ийн мэргэжилтэн С.Амарзаяа нар хариулт өглөө.

    Цахим хурлын шийдвэр:

    ХӨСҮТ-ийн ШУН-д:

  • Томуу, томуу төст өвчний мэдээлэл сурталчилгааны (цэгэн иллэг, цахим хурал) ажлын мэдээллийг ирүүлж байх
  • Томуу, томуу төст өвчний мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэх
  • Цочмог халууралт тууралтат болон цэврүүт тууралтат хамшинжийн тоон мэдээнд дүн шинжилгээ хийж танилцуулах

ЗӨСҮТ-ийн ШУН-д:

  • Томуу, томуу төст өвчний мэдээлэл сурталчилгааны ажилд оролцох, сурталчилгаа хийх

НЭМҮТ-ийн ШУН-д:

  • Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цуврал инфографик бэлтгэн, сурталчлах

Холбоотой мэдээ, мэдээлэл