ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.11.02/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.11.02/


Улсын хэмжээнд:

Томуу, томуу төст өвчин:

  • Амбулаторид суурилсан томуугийн харуулдан тандалтын нэгжээр 174,382 хүн үйлчлүүлсний 7,148 (4.1%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон нь өмнөх 7 хоногоос 0.1 хувиар, сүүлийн 3 жилийн дундажаас 0.8 хувиар тус тус бага байна.
  • 21 аймгийн амбулаторийн нийт үзлэгт ТТӨ 4.5%-ийг эзэлж, өмнөх 7 долоо хоногоос 0.3%-иар, сүүлийн 3 жилийн дунджаас 0.5%-иар тус тус их байна. Өвөрхангай аймагт 9,4, Дундговь аймагт 7.7, Завхан 7.3 хувийг  тус тус эзэлж, хамгийн өндөр үзүүлэлттэй байна.      

  • ХӨСҮТ-д 70 сорьц шинжлэхэд томуугийн үүсгэгч илрээгүй, иж томуу илрүүлэх шинжилгээгээр 3 (20%) сорьцод риновирүс, 2 (13%) иж томуу вирүс, 2 (13%) сорьцод энтеровирүс, 1 (7%) сорьцод короновирүс тус тус эерэг тодорхойлогдсон байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

 

Хэрэгжүүлж буй арга хэмжээ:

  • Төвийн бүсийн аймгуудтай цахим хурал хийж, зөвлөгөө өгөв.

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх мэдээлэл сурталчилгаа хийж байна.

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

  • 2017 оны 11-р сарын 01-ний байдлаар 59 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үеэс (n=41) 18 тохиолдлоор өссөн байна.
  • Тухайн тохиолдлуудын  49.2% (n=29) онош батлагдсанаас 31% (n=9) эмнэлэгт хэвтсэн, 69% (n=20) гэрээр зөвлөгөө авч, өрхийн эмчийн хяналтад орсон.
  • Онош батлагдсан тохиолдлуудын  51.7%(n=15) гэдэсний  халдвар, 37.9%(n=11) амьсгалын замын халдвар, 10.3%(n=3) бусад халдвар байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Дэлхий дахинд:

Сармагчны цэцэг өвчин, Нигери улсад:

Тус улсад сармагчны цэцэг өвчин бүртгэгдэж, 104 хүн өвчилсөн байна. 66 хувийг эрэгтэйчүүд, 21-30 насныхан өвчилсөн байна. 94 сорьцыг шинжлэхэд эерэг дүнтэй гарсан байна. Тус улсын Засгийн газраас дэгдэлтийн хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тандалт судалгаа хийх, тохиолдлыг хайх, хавьтлыг судалж, эрсдэлийн харилцаа, холбоог зохицуулан ажиллаж байна.

Эх сурвалж: ДЭМБ

Томуугийн эсрэг дархлаажуулалтын шинэчлэгдсэн мэдээлэл:

2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтад 24257 эрсдэлт бүлгийн хүн, 4804 жирэмсэн эх, 13452 цэцэрлэгийн  хүүхэд, сайн дурын дархлаажуулалтад  5077, нийт 47590 хүн хамрагдсан байна.

11-32-3002 дугаарын утсанд ирсэн мэдээлэл:

ЭМЯ-ны 322003 дугаарын утсанд иргэдээс 4 санал ирсэн. Үүнд:

  • Группын асуудлаарх 3 саналд ЭТГ-ын мэргэжилтэн Б.Долгорсүрэн
  • Эрүүл жаргалан ӨЭМТ-ийн үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтэд ТЗУГ-ын мэргэжилтэн Б.Батбаяр нар хариулт өглөө.

Холбоотой мэдээ, мэдээлэл