ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.11.01/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.11.01/


Улсын хэмжээнд:

Нийслэлийн эмнэлгүүдийн орны ачааллын мэдээлэл:

  • Нийслэлийн эмнэлгүүдийн 789 хүүхдийн орон дээр 812 хүүхэд хэвтэн эмчлэгдэж, хүүхдийн орны ачаалал 3 хувиар хэтэрсэн байна. Баянзүрх дүүрэгт 19,2 хувь, Баянгол, Хан-Уул дүүрэг 16,2-16,4 хувиар тус тус хэтэрсэн ч орны зохицуулалт хийгдэн эмчлэгдэж байна (Хүснэгт 1).

Эх сурвалж:НЭМГ

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

  • 2017 оны 10-р сарын 31-ний байдлаар 62 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үеэс (n=52) 10 тохиолдлоор илүү байна.
  • Тухайн тохиолдлуудын 53.2% (n=33) онош батлагдсанаас 66.7% (n=22) эмнэлэгт хэвтсэн, 33.3% (n=11) гэрээр зөвлөгөө авч, өрхийн эмчийн хяналтад орсон.
  • Онош батлагдсан тохиолдлуудын 69.7% (n=23) гэдэсний халдвар, 21.2% (n=7) амьсгалын замын халдвар, 9.1% (n=3) бусад халдвар эзэлж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Дэлхий дахинд:

Ку чичрэг өвчин, Чил улсад:

2017 оны 8-10 дугаар сард Чил улсад Ку чичрэг өвчний кластер тохиолдлыг мэдээлэгдэж, 41 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Өвчлөгсдийн 76 хувь нь сүүн бүтээгдэхүүнтэй харьцдаг өгүүлэмжтэй, 68 хувийг эрэгтэйчүүд, 10-55 насныхан өвчилжээ. 3 хүний сорьцыг шинжлэхэд Coxiella burnetii үүсгэгч илэрсэн.

Тус улсын мэргэжлийн байгууллагаас мэргэжлийн шалтгаант үйл явдлыг судалж, халдваргүйтгэл, хог хаягдлын үйл ажиллагааг судалж байна.

Эх сурвалж: ДЭМБ

Улаанбурхан өвчин, Венесуэл улсад:

Тархвар судлалын 35-40 дэх 7 хоногт улаанбурхан өвчний сэжигтэй 570 тохиолдол мэдээлэгдсэнээс 217 нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан, 64 нь тархвар судлалын холбогдолтой байна. 77 хувийг 10-аас доош насныхан, эрэгтэйчүүд илүү өвчилжээ.

Эх сурвалж: ДЭМБ

Томуугийн эсрэг дархлаажуулалтын шинэчлэгдсэн мэдээлэл:

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтад 20728 эрсдэлт бүлгийн хүн, 3981 жирэмсэн эх, 11491 цэцэрлэгийн  хүүхэд, сайн дурын дархлаажуулалтад  4901 нийт 41101 хүн хамрагдсан байна. Хамралтын хувь 43 байна.

11-32-3002 дугаарын утсанд ирсэн мэдээлэл:

ЭМЯ-ны 322003 дугаарын утсанд иргэдээс 10 санал ирсэн. Үүнд:

  • Томуугийн эсрэг дархлаажуулалтын талаарх  3 асуултад ТШУХ-ийн мэргэжилтэн С.Амарзаяа
  • Ахмад настан, групптэй холбоотой асуултад ЭТГ-ын мэргэжилтэн Б.Долгорсүрэн
  • Эмчийн ёс зүйтэй холбоотой 3 асуултад ЭТГ-ын мэргэжилтэн Т.Байгаль
  • Сүрьеэгийн нэмэгдэл хөлсний талаарх асуултад ЭЗСХ-ийн мэргэжилтэн Д.Нарантуяа  нар тус тус хариулт өглөө.

Холбоотой мэдээ, мэдээлэл