ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.10.31/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.10.31/


Улсын хэмжээнд:

Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:

  • Нийслэлийн хэмжээнд амбулаторийн  үзлэгт 93325 хүн хамрагдсанаас 2925 хүн  томуу, томуу төст өвчтэй  гэж оношилогдсон нь 3.1 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 1%-иар буурсан үзүүлэлттэй байна.
  • Нийт өвчлөгсдийн  87.11%-ийг  0-9  насны хүүхдүүд  эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн 959 дуудлага ирснээс 33%-ийг томуу, томуу төст өвчин эзэлж байна.
  • Томуу, томуу төст өвчин  Багахангай дүүрэгт 6.0%,  Багануур дүүрэгт 5.7%-ийг тус тус эзэлж байна.

Эх сурвалж: НЭМГ

Архины хордлого, Нийслэлд:

Нийслэлийн эмнэлгүүдэд архины хордлогын улмаас 447 хүн хандсанаас 31 (2.2%) нь хэвтэн эмчлэгдсэн байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн 7 хоногийн үзүүлэлтээс 52 хүнээр илүү ханджээ.

Эх сурвалж: НЭМГ

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

  • 2017 оны 10-р сарын 30-ны байдлаар 56 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үетэй (n=55) ижил түвшинд байна.
  • Тухайн тохиолдлуудын 60.7% (n=34) онош батлагдсанаас 55.9% (n=19) эмнэлэгт хэвтсэн, 44.1% (n=15) гэрээр зөвлөгөө авч, өрхийн эмчийн хяналтад орсон. Онош батлагдсан тохиолдлуудын 64.7% (n=22) гэдэсний халдвар, 35.3% (n=12) амьсгалын замын халдвар байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Томуугийн эсрэг дархлаажуулалтын шинэчлэгдсэн мэдээлэл:

2017 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтад 8471 эрсдэлт бүлгийн хүн, 2598 жирэмсэн эх, 6956 цэцэрлэгийн  хүүхэд, сайн дурын дархлаажуулалтад  4279 нийт 22304 хүн хамрагдсан байна.

11-32-3002 дугаарын утсанд ирсэн мэдээлэл:

 

ЭМЯ-ны 322003 дугаарын утсанд иргэдээс 11 санал ирсэн. Үүнд:

  • Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн талаар асуултад ЭТГ-ын мэргэжилтэн Н. Тунгалаг
  • Гадаад эмчилгээний талаар 2 асуултад ЭТГ-ын мэргэжилтэн М.Оюунчимэг
  • Эмийн бүртгэлийн талаар ТЗУГ-ын мэргэжилтэн Б. Батбаяр тус тус хариулт өгөв.
  • Элэгний В, С вирүсийн эмчилгээний талаарх 2 саналыг ЭТГ-ын мэргэжилтэн Н.Тунгалагт дамжуулав.

Эрүүл мэндийн боловсрол, иргэдийг урьдчилан сэргийлэх талаар 1 саналыг НЭМГ-ын мэргэжилтэн С.Отгонсүхэд уламжлалаа.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл