ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.10.30/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.10.30/


Улсын хэмжээнд:

Газар хөдлөлт:

  • Говь-Алтай аймгийн Чандмань сумаас баруун зүгт 14км-т 10 дугаар сарын 29-ний өдрийн 20:05 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
  • Тус нутгийн оршин суугчдад чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн.
  • Мэргэжлийн ангийн 4 ажлын хэсэг сумын төвийн 48 барилгад үзлэг хийхэд, сургууль, цэцэрлэгийн зэрэг 4 барилга байгууламжид цууралт үүссэн байна.
  • Аймгаас мэргэжлийн баг ажиллах гэж байна.

Эх сурвалж: ОБЕГ

дварт өвчний тандалтын мэдээлэл:

  • 10 дугаар сарын 29-ны өдөр ХӨСҮТ-д 60 хүн хандсан нь өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна. Тухайн тохиолдлуудын 44.7 хувь нь гэдэсний халдвар, 52.6 хувь нь амьсгалын замын халдвар, 2.6 хувь нь бусад халдвар байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Дэлхий дахинд:

Тарваган тахал, Мадгаскар улсад:

2017 оны 10-р сарын 10-нд уушгины тахлын магадгүй тохиолдлыг мэдээлсэн байна. Тус тохиолдол нь 34 настай, эрэгтэй. 2017 оны 10-р сарын 6-нд Мадагаскар улсаар аялаад ирсэн өгүүлэмжтэй. 10-р сарын 9-нд өвчтөнд шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хандсан10-р сарын 11-нд түргэвчилсэн оношлуурын тестээр эерэг батлагдсан. 2017 оны 10-р сарын 9-11-ны хооронд 8 хавьтлыг илрүүлсэн. Эдгээр хавьтлуудад шинж тэмдэг бага зэрэг илэрч байсан тул тусгаарласан байна. Одоогоор нийтдээ 1223 хавьтлыг бүртгээд байна.

Эх сурвалж: ДЭМБ

Холбоотой мэдээ, мэдээлэл