ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.10.27/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.10.27/


Улсын хэмжээнд:

Томуу, томуу төст өвчин:

  • Тархвар судлалын 42 дахь 7 хоногт улсын хэмжээнд  амбулаториор үйлчлүүлэгсдийн 4.1 хувийг эзэлж байгаа нь өмнөх 7 хоногоос 0.1 хувиар, сүүлийн 3 жилийн дундажаас 0.8 хувиар бага байна.

  • ХӨСҮТ-д 80 сорьцод томуугийн вирүс илрээгүй бөгөөд 6 сорьцод риновирүс, 4 иж томуу вирүс, 1 сорьцод бокавирүс, 1 сорьцод энтеровирүс, 1 сорьцод аденовирүс илэрсэн.
  • Дэлхий дахинд бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүсийн орнуудад томуугийн идэвхжил бага түвшинд, өмнөд хагасын Зүүн, Зүүн Өмнөд Азийн сэрүүн бүсийн улс орнуудад томуугийн идэвхжил буурч байна. Томуугийн А (H3N2) болон В вирүс давхар эргэлтэд байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

  • Өнгөрсөн 7 хоногт мэдээлэгдсэн хам шинжээс 44.3 хувийг цочмог цэврүүт тууралтат өвчний хам шинж эзэлж байна. Цочмог халууралт цэврүүт тууралтат болон халууралт тууралтат өвчний хамшинж нэмэгджээ.
  • 10 дугаар сарын 26-ны өдөр ХӨСҮТ-д 53 хүн хандсан нь өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна. Тухайн тохиолдлуудын 59 хувь нь гэдэсний халдвар, 32 хувь нь амьсгалын замын халдвар, 9 хувь нь бусад халдвар байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Осол, гэмтлийн мэдээлэл:

  • Өнгөрсөн 7 хоногт ГССҮТ-д 1804 хүн хандсанаас 61 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Уналт, зам тээврийн осол, хүчирхийлэл, амьгүй механик хүчин зүйлд өртөлт 11.4-37.5 хувийг эзэлж байна.

Эх сурвалж: ГССҮТ

Хордлогын мэдээлэл:

  • Өнгөрсөн 7 хоногт 22 хүн ХЯТТ-ийн төвд хандсаны 10 нь хэвтэн эмчлэгдсэн байна. Эмийн бодисын 7, химийн бодисын 5, угаарийн хийн 7, архины 3 хордлоготой хүн ханджээ.

Эх сурвалж: ХЯТТ

29 хоногтойгоос 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл:

  • 10 дугаар сарын 18-наас 24-ны хооронд Баян-Өлгий, Төв, Хөвсгөл аймаг, ЭХЭМҮТ-д 6 хүүхэд энджээ. Анхдагч болон хоёрдогч хатгалгааны улмаас 4, төрөлхийн тэмбүүгий улмаас 1, тархины усжилт оношоор нэг хүүхэд энджээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 8 тохиолдлоор буурчээ.

Эх сурвалж: ЭХЭМҮТ

Дэлхий дахинд:

Тарваган тахал өвчин, Мадгаскар улсад:

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар тарваган тахлын уушигны хэлбэрийн шинэ тохиолдол мэдээлсэн байна. Ойрын хавьтлын 9 хүнийг илрүүлж хяналтад авсан. Одоогоор нийт 320 тохиолдол бүртгэгдэж, 1223 ойрын хавьталд антибиотик сэргийлэлт хийж байна.

Эх сурвалж: ДЭМБ

Цахим хурлын шийдвэр:

ХӨСҮТ-ийн ШУН-д:

  • Цочмог халууралт болон цэврүүт тууралтат өвчний хамшинжийн тоон мэдээнд дүн шинжилгээ хийж танилцуулах
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтын мэдээг өдөр бүр ирүүлэх
  • Талбарын тархвар судлалын сургалтын хөтөлбөрт суралцагчдыг томуугийн эсрэг дархлаажуулалтын үйл ажиллагаа болон сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд цэгэн массаж хийх аргыг заахад дайчлан ажиллуулах
  • ХӨСҮТ-ийн 455388 дугаарын утсанд өдөр тутам ирсэн мэдээлэл болон шийдвэрлэсэн байдлын талаар мэдээлж байх

НЭМҮТ-ийн ШУН-д

  • Томуугийн дархлаажуулалттай холбоотой хүн амын дундах ойлголтын судалгааг хийж ирүүлэх

 

Холбоотой мэдээ, мэдээлэл