ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА./2015.07.27/

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА./2015.07.27/


2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагийн байдлаар

Монгол улсад:

Тарваган тахал өвчний тохиолдлын нас баралт: 

Ховд аймгийн Булган сумын харьяат “Г” 14 настай, эрэгтэй. Сумын Засаг даргын захирамжаар 7 дугаар сарын 24-ний өдөр, 10цаг00-аас15 цаг00-т шарилыг чандарлан оршуулсан. 

1-р хавьтлын 74, 2-р хавьтлын 217 хүнийг хяналтаас гаргасан.

Сумын онцгой комиссын шийдвэрээр хөл хориог чангатгаж, 7 пост ажиллаж байсныг 9 пост болгож, 27-нийг дуустал хөл хориог сунгасан.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ

ЗӨСҮТ-ийн удирдлагууд, Ховд аймгийн ЭМГ, БОЭТ, ЗӨСТ-ийн удирдах ажилтнуудыг оролцуулан видео хурал зохион байгуулж, цаашид хэрэгжүүлэх чиглэлийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. 

ЭМСЯ болон ЗӨСҮТ-ийн мэргэжилтнүүдтэй хамтран эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээг давтан хийж, эрсдлийн зэргийг “Дунд” гэж үнэлэн, 3 чиглэлийн хариу арга хэмжээний зөвлөмжийг боловсруулан хэрэгжүүлж ажиллаж байна.

Тарваган тахал өвчин бүртгэгдсэнтэй холбоотой аймгийн ЗДТГ, ЭМГ-т албан даалгавар хүргүүлэхээр бэлтгэж байна. 

Улаанбурхан өвчин:

-Улсын хэмжээнд 20983 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 1191 хүн лабораторийн шинжилгээгээр, 7860 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.

-Амралтын өдрүүдэд ХӨСҮТ-д нийт 293 хүн хандаж, 43 хүн шинээр хэвтэж, 21 хүн эмчлэгдэн гарч, 83 хүн одоо эмчлэгдэж байна. Үүнээс 43 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 9 хүн эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байна. 

Эх сурвалж: ХӨСҮТ

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ

Улаанбурхан өвчний талаарх мэдээллийг холбогдох байгууллагад түгээж, мэдээлэл сурталчилгааг ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.

Малын галзуу өвчин:

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Булган аймгийн Баяннуур, Хангал сумдад малын галзуу өвчин бүртгэгдэж, 4 үхэр галзуу өвчнөөр өвчилжээ. Мэдээлэл сурталчилгааг ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.

Дэлхий дахинд:

Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар:

БНСУ, БНХАУ-д нийт 186 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 19.3%. 

Дэлхий дахинд 1374 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 490 (35.6%) хүн нас барсан байна.

Эх сурвалж: ДЭМБ

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ

ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.

Эбола вирүст халдвар:

2015 оны 07 дугаар сарын 19-ны байдлаар 27807 хүн өвчилж, 11333 (40.7%) хүн нас баржээ. Эрчимттэй тархалттай байгаа Гвиней, Сьерра-Леон, Либери улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 26 хүн шинээр мэдээлэгдсэн байна. 

Эх сурвалж: ДЭМБ

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ

ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл