ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.10.26/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.10.26/


Улсын хэмжээнд:

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

  • 2017 оны 10-р сарын 25-ны байдлаар нийт 68 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үеэс (n=45) 23 тохиолдлоор нэмэгдсэн.
  • Тухайн тохиолдлуудын 50% (n=34) онош батлагдсанаас 58.8% (n=20) эмнэлэгт хэвтсэн, 41.2% (n=14) гэрээр зөвлөгөө авч, өрхийн эмчийн хяналтад орсон байна.
  • Онош батлагдсан тохиолдлуудын 38.2% (n=13) гэдэсний халдвар, 58.8% (n=20) амьсгалын замын халдвар, 2.9% (n=1) бусад халдвар байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Дэлхий дахинд:

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагаас халдварт өвчний дэгдэлт, химийн болон цацрагийн хордлогын талаар мэдээлэл гараагүй байна.

11-323002 дугаарын утсанд ирсэн санал, хүсэлт:

 

  • 2017 оны 10 дугаар сарын 25-нд 11-323002 дугаарын утсанд 3 санал, хүсэлт ирсэн байна. Улсын сувиллын жагсаалтын талаар, ГССҮТ-ийн компьютер томограф ажиллахгүй, томуугийн вакцинд 6, 12 настай хүүхдийг хамруулж болох талаар асуусан байна. Уг асуудлуудыг Д.Нарангэрэл (ТШУХ),  Б.Долгорсүрэн  (ЭТГ), С.Амарзаяа (ТШУХ) нар цаг тухайд нь шийдвэрлэлээ. ГССҮТ-ийн Ерөнхий захирал Мөнхсайханаас тодруулахад компьютер томографийн аппарат өчигдөр засагдан  хэвийн ажиллаж байгаа талаар мэдээллээ.
  • Улсын 2 дугаар төв эмнэлгийн Мэс заслын тасгийн их эмч Ган-Эрдэнэ болон хамт олонд нь талархал илэрхийлсэн байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл