ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.10.25/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.10.25/


Улсын хэмжээнд:

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

  • 2017 оны 10-р сарын 24-ний байдлаар 58 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үетэй (n=62) ойролцоо түвшинд байна.
  • Хандсан тохиолдлуудын 60.3% (n=35) онош батлагдсанаас 62.9% (n=22) эмнэлэгт хэвтсэн, 37.1% (n=13) гэрээр зөвлөгөө авч, өрхийн эмчийн хяналтад орсон.
  • Онош батлагдсан тохиолдлуудын 68.6% (n=24) гэдэсний халдвар, 31.4% (n=11) амьсгалын замын халдвар байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Дэлхий дахинд:

Улаанбурхан өвчин, Венесуэл улсад:

Тархвар судлалын 35-40 дэх 7 хоногт улаанбурхан өвчний сэжигтэй 570  тохиолдол тус улсын 10 мужаас мэдээлэгдсэн байна. 217 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Өвчилсөн тохиолдлын 77 хувийг 10-аас дээш насныхан, 56 хувийг эрэгтэйчүүд байна. Өвчтнүүдээс D8 хэвшлийн вирүс илэрсэн. Тус улсын Засгийн газраас тандалт судалгааг эрчимжүүлж, хавьтлыг хайх, шуурхай  хариу арга хэмжээний баг ажиллаж байна.

Эх сурвалж: ДЭМБ

Цахим хурлын мэдээлэл:

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 21 аймгийн ЭМГ-тай цахим хурал хийж, томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцлаа.

ЭМЯ-наас томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, хянах Эрүүл мэндийн сайдын албан даалгавар, Эрүүл мэндийн сайдын 346, 395 дугаар тушаалыг хэрэгжүүлэн ажиллах, томуугийн эсрэг дархлаажуулалтыг идэвхтэй зохион байгуулж, эрсдэлт бүлгийн хүн амыг хамруулах, томуугаас сэргийлэх цэгэн иллэгийг хүн бүрт хийж хэвшүүлэх, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх мэдээлэл, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх талаар чиглэл өглөө.

Томуугийн эсрэг дархлаажуулалтын талаарх мэдээлэл:

 Томуугийн эсрэг дархлаажуулалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.  Өнөөдөр Тандалт, шуурхай удирдлагын хэлтсээс томуугийн эсрэг дархлаажуулалтын талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  Мөн 20 гаруй сэтгүүлчийг томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрууллаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл