ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.10.24/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.10.24/


Улсын хэмжээнд:

Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:

  • Өнгөрсөн 7 хоногт  Нийслэлийн эмнэлгүүдийн амбулаториор 75508 хүн үйлчлүүлсэнээс 3005 нь томуу, томуу төст өвчтэй буюу нийт үзлэгийн 4%-ийг   эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн үзүүлэлтээс 0.5%-иар буурсан байна.
  • Нийт өвчлөгсдийн  84.5%-ийг  0-9  насны хүүхдүүд  эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн 1115  дуудлагын 30.2% нь томуу, томуу төст өвчин эзэлж байна.
  • ТТӨ нь Багахангай дүүрэгт 5.6%, Багануур дүүрэгт 5.3%-ийг тус тус эзэлж хамгийн өндөр үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: НЭМГ

Орны ачааллын мэдээлэл, Нийслэлд:

  • Нийслэлийн эмнэлгүүдийн 789 хүүхдийн орон дээр 852 хүүхэд хэвтэн эмчлэгдэж, хүүхдийн орны ачаалал 8 хувиар хэтэрсэн байна. Хан-Уул дүүрэгт 56 хувиар хэтэрсэн ч зохицуулалт хийж, 45 насанд хүрэгчдийн орыг нэмэлтээр ашиглаж байна. Мөн Багануур дүүрэгт 23 хувиар хэтэрсэн үзүүлэлттэй байна (Хүснэгт).

Эх сурвалж: НЭМГ

 

Архины хордлогын мэдээ:

Өнгөрсөн 7 хоногт Нийслэлийн эмнэлгүүдэд 499 хүн архины хордлогын улмаас хандаж, 32 нь (3.2 хувь) хэвтэн эмчлэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн үзүүлэлтээс 29 хүнээр илүү байна.

Эх сурвалж: НЭМГ

 

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

  • 2017 оны 10-р сарын 23-ны байдлаар нийт 54 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үетэй (n=53) ижил түвшинд байна.
  • Хандсан тохиолдлуудын 69.2% (n=36) онош батлагдсанаас 30.6% (n=11) эмнэлэгт хэвтсэн, 69.4% (n=25) гэрээр зөвлөгөө авч, өрхийн эмчийн хяналтад орсон.
  • Онош батлагдсан тохиолдлуудын  44.4% (n=16) амьсгалын замын халдвар, 50% (n=18) гэдэсний халдвар, 5.6% (n=2) бусад халдвар  байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Дэлхий дахинд:

Шувууны томуу өвчний H5N8 вирүст халдвар:

ОХУ-ын Ростовскаяа муж, Чертковская, Морозовский гэдэг газруудад шувууны томуугийн А(H5N8) вирүст халдварын дэгдэлт бүртгэгдэж, 1919 шувуу өртөмхий байснаас 27 шувуу өвчилж үхсэн байна.

Тус газарт хязгаарлалтын дэглэм тогтоож, хариу арга хэмжээг авч ажиллаж байна.

Эх сурвалж: ДАЭМБ

Холбоотой мэдээ, мэдээлэл