ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД ТӨСӨЛ ДОТООДЫН ЗӨВЛӨХИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ТУХАЙ ЗАР

ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД ТӨСӨЛ ДОТООДЫН ЗӨВЛӨХИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ТУХАЙ ЗАР


Төслийн дугаар:                                         5489 - MN

Сонгон шалгаруулалтын нэр, дугаар:

EHP/CS/IC/1.2.1/2017                                    Эрүүл мэндийн өгөгдлийн зөвлөх

Эрүүл мэндийн яамнаас Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж буй Цахим эрүүл мэнд төсөл нь эрүүл мэндийн өгөгдлийн зөвлөхийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Цахим эрүүл мэнд төслийн үйл ажиллагаа нь үндсэн 4 зорилттой ба үүнд: (1) цахим эрүүл мэнд хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагаа буюу  эрүүл мэндийн мэдээллийн технологийн энтэрпрайз архитектур бий болгох; (2) эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформ хөгжүүлэх буюу эмнэлгийн мэдээлэл цуглуулах, хандах, солилцох; (3) Эрүүл мэндийн мэдээллийн үндэсний төв байгуулах (4) байгууллагын үйл ажиллагааг чадавхжуулан бэхжүүлэх юм.

Цахим эрүүл мэнд төслийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд гэрээ байгуулах Эрүүл мэндийн өгөгдлийн зөвлөх нь дараах үүргийг гүйцэтгэх ба, үүнд:

(а) эрүүл мэндийн өгөгдлийн болон мэдээлэл солилцооны стандарт боловсруулах ажлыг тэргүүлж удирдах,

(б) эрүүл мэндийн салбарын энтэрпрайз архитектур (ЭА)-ын өгөгдлийн архитектурыг боловсруулахад ЭА-ын зөвлөхтэй хамтарч ажиллах,

(в) эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформ (ЭММСП)-ыг байгуулахад өгөгдлийн асуудлаар хамтарч ажиллах,

(г) эрүүл мэндийн өгөгдлийн дотоодын зөвлөхүүдийн үйл ажиллагааг зохицуулах зэрэг.

Эрүүл мэндийн өгөгдлийн зөвлөхөд тавигдах шаардлага:

  • Зөвлөх нь мэдээллийн технологи, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний технологи, өгөгдлийн шинжээч эсвэл түүнтэй адилтгах мэргэжлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх,
  • Эрүүл мэндийн удирдлагын мэдээллийн тогтолцооны (ЭМУМТ- HMIS) чиглэлээр 10-аас дээш жилийн ажлын туршлагатай байх,
  • Ахисан түвшний англи хэлний мэдлэгтэй байх шаардлагатай
  • Олон улсын төсөл хэрэгжүүлсэн ажлын туршлагатай бол давуу тал болно,
  • Эрүүл мэндийн өгөгдлийн сангийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Тус зөвлөхийн дэлгэрэнгүй ажлын удирдамж (зөвлөх үйлчилгээний зорилтууд, зөвлөх үйлчилгээний хүрээ г.м)-ийг Эрүүл мэндийн яамны www.mohs.mn вэбсайтны “тендерийн урилга” хэсгээс татаж үзнэ үү.

Зөвлөхийг Төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн холбогдох заалтууд болон “Дэлхийн Банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах журам”-ын бие даасан зөвлөхийн сонгон шалгаруулах аргад үндэслэн сонгоно.

Сонгон шалгаруулалтад оролцох зөвлөх нь зөвлөхийн ажлын удирдамжид заасан тавигдах шаардлагын дагуу уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ, үүнд:

  1. Товч намтар (CV), сүүлийн 6 сарын дотор авхуулсан фото зургийн хамтаар– монгол, англи хэл дээр;
  2. Боловсрол, мэргэжил, мэргэшил, мэдлэгээ нотлохуйц диплом, сертификат, гэрчилгээ г.м баримтуудын хуулбар;
  3. Ажил байдлын тодорхойлолт (reference letter);
  4. Цахим үнэмлэхний хуулбар
  5. Тухайн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай хүсэлт, өөрийн мэдлэг ур, чадвараа илэрхийлсэн өргөдөл (cover letter) - англи хэл дээр.

Уг зөвлөх үйлчилгээг сонирхсон этгээд нь дор дурдсан хаягаар биечлэн эсхүл цахимаар 2017 оны 11-р сарын 2-ны өдрийн 16:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Цахим эрүүл мэнд төслийн хаяг: Эрүүл мэндийн хөгжлийн төв, 305 тоот, Энхтайваны өргөн чөлөө 13б, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо.

Утас: 70115489

И-мэйл: piu@ehealth-wb.mn

Ирүүлсэн баримт бичгийг буцаан олгохгүй. Зөвхөн хураангуй жагсаалтанд орсон хүмүүстэй холбоо барина.

Материал татах 

Материал татах (EN)

 

Холбоотой мэдээ, мэдээлэл