БНХАУ-ын Шанхайн Цусны Төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав

БНХАУ-ын Шанхайн Цусны Төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав


ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр, Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга Т.Алимаа, их эмч Р.Энхтуяа нарын 3 хүний бүрэлдэхүүнтэй баг 2017 оны 9 дүгээр сарын 7-8-нд БНХАУ-ын ДЭМБ-тай хамтын ажиллагаа бүхий (WHO collaborating blood center) Шанхайн Цусны Төвд ажиллалаа.

Захирал Н.Эрдэнэбаяр тус улсын Цус сэлбэлтийн холбооноос зохион байгуулсан хуралд Монгол Улсын Цусны албаны нэвтрүүлсэн шинэ технологи, зорилтын талаар илтгэл тавьж, хэлэлцүүллээ. Мөн туршлага солилцох уулзалт хийв.

Түүнчлэн Монгол Улсын ЦССҮТ, БНХАУ-ын ДЭМБ-тай хамтын ажиллагаатай Шанхайн Цусны Төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. 2 жилээр үзэглэсэн уг гэрээний хүрээнд мэргэжилтэн солилцож, богино хугацааны сургалт хийх юм. Мөн цус сэлбэлтээр дамжих халдвар, ховор бүлгийн цусны талаар хамтарсан судалгаа хийхээр тохиролцлоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл