Дэд сайд Л.Бямбасүрэн ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Сергей Диордицаг хүлээн авч уузлаа

Дэд сайд Л.Бямбасүрэн ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Сергей Диордицаг хүлээн авч уузлаа


Дэд сайд Л.Бямбасүрэн өнөөдөр өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгчийн газрын Хөтөлбөрийн ахлах зохицуулагч бөгөөд Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч  Др.Сергей Диордицаг хүлээн авч уузлаа. Уулзалтын эхэнд Дэд Сайд хэлэхдээ юуны өмнө  Др.Сергей Диордица танд ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Хөтөлбөрийн ахлах зохицуулагч бөгөөд Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ирсэнд баяр хүргээд, цаашид олон ажлууд дээр хамтран ажиллахаа илэрхийллээ. Таны томилогдон ирж буй цаг үед Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ хоорондын Хамтын ажиллагааны дунд хугацааны стратегийн баримт бичиг (2017-2021)-ийг байгуулах, 2018-2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хамтран боловсруулах, Бүсийн захирал Др.Шин Ян-сугийн Монгол Улсад ирэх сард хийх айлчлалын бэлтгэлийг хангах, цаашилбал Бүсийн 68 дугаар чуулгандаа бэлтгэх чухал ажлууд хийгдэж байна. Эдгээр ажлуудад  ач холбогдол өгч, биднийг дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. 

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл