Төр болон хувийн хэвшлийн магадлан итгэмжлэгдсэн эмнэлгүүдэд батламж гардуулав.

Төр болон хувийн хэвшлийн магадлан итгэмжлэгдсэн эмнэлгүүдэд батламж гардуулав.


Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал Эрүүл мэндийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Магадлан итгэмжлэл олгох тухай” А/232 тушаалын дагуу магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийг хангасан төр болон хувийн хэвшлийн 26 эрүүл мэндийн байгууллагуудад батламжийг гардууллаа. Эрүүл мэндийн байгууллагуудыг магадлан итгэмжлэхдээ хүний нөөцийн хангалт, мэргэшсэн байдал, Эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны стандартын хэрэгжилт, өвчтөний аюулгүй байдал, техник, технологийн шинэчлэл, байгууллагын гадаад, дотоод орчны тохижилтын хүрээнд хийгдсэн үйл ажиллагаа зэрэг шалгуур үзүүлэлтээр сонгожээ. Батламжийг гардуулж, магадлан итгэмжлэгдсэн эмнэлгүүдэд баяр хүргэсний дараа Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэлэхдээ магадлан итгэмжлэл авсан хэдий ч тусламж, үйлчилгээний чанартаа анхаарч, ахиц дэвшил, тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадавхидаа анхаарал тавьж ажиллахыг захилаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл