Түймрийн голомтонд ажиллаж буй 150 гаруй хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүллээ

Түймрийн голомтонд ажиллаж буй 150 гаруй хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүллээ


Улсын онцгой комиссоос 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өгсөн үүрэг даалгаврын дагуу Төв аймгийн Батсүмбэр сумын ногоон бүсэд гарч буй гал түймрийг унтраахаар дайчлагдан ажиллаж буй бие бүрэлдэхүүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх цэгийг “Цагаан нуга” зусланд байгуулан, Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн 2 эмч, 2 сувилагч, Батсүмбэр сумын эрүүл мэндийн төвийн 1 эмч, 1 сувилагч нийт 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Энэ хугацаанд нийт 150 хүнд үзлэг хийж, 83 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Тусламж авсан ажилчдын дийлэнх нь хөл холгож, цэврүүтсэн, толгой өвдөх, даралт ихсэх, нүд аргасан зовиуртай. Хөл холгож, цэврүүтсэн 20 хүний шархыг цэвэрлэж, боосон.

 

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн тус бүр 7 хүний бүрэлдэхүүнтэй 1 баг “Хөх чулуут” газарт ажиллаж буй бие бүрэлдэхүүнд эмнэлгийн тусламж үзүүлэхээр томилогдон очиж, угаарталд орсон, даралт ихэссэн зовиуртай хүмүүст явуулын тусламж үзүүллээ. Одоогоор гэмтэж, бэртсэн хүн байхгүй.

Сэлэнгэ аймгийн “Мандал” сумын чиглэлд явсан шуурхай 2-р баг Цүнхэл тосгоны хүн эмнэлгийг түшиглэн тусламж үзүүлж байна. Одоогоор хүзүүндээ хатигтай, нурууны архаг өвдөлт мэдэрсэн онцгой байдлын албан хаагчийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байна. Ажиллаж буй бие бүрэлдэхүүн олон хоног гал унтраах ажилд дайчлагдаэ ажиллаж буй тул хатиг гарах зовиур дийлэнх байна. Эмнэлгийн байрыг түшиглэн жижиг мэс ажилбар, эмчилгээ хийхээр төлөвлөж байна.

 

Дайчлагдан ирсэн цэргийн бие бүрэлдэхүүнд өмнө нохойд хазуулсан, ямар нэг зовиур илрээгүй хүн байсныг үзэж шархыг цэвэрлэж, вакцинд хамруулсан. Биеийн байдал хэвийн тул ажиллуулж байна.

 

 

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл