Эх, нярайд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанарт анхаарч ажиллахыг үүрэг болгов

Эх, нярайд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанарт анхаарч ажиллахыг үүрэг болгов


Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нар нийслэлийн Хүрээ амаржих газарт урсгал засвар орсонтой холбоотой нийслэлийн Өргөө, Амгалан амаржих газруудад эх барихын тусламж, үйлчилгээг түр зохицуулах болсонтой холбоотой тушаалын хэрэгжилт, хүний нөөц, тусламж, үйлчилгээ, эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлын талаар ярилцлаа.

Дэд сайд Л.Бямбасүрэн амаржих газруудын дарга нарт иргэдэд чирэгдэлгүй үйлчилж, эх, нярайд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанарт анхаарч ажиллахыг анхааруулаад Өргөө, Амгалан амаржих газарт жижүүрлэж буй эмч, эх баригч, сувилагч нарын тоог нэмэгдүүлэх, хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн эмчийн тоог нэмж, туршлагатай эмч ажиллуулах, эрэмбэлэн ангилалтын чанарт анхаарах, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангаж эм, эмнэлгийн хэрэгсэл, цус цусан бүтээгдэхүүний хангалтыг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо.

Мөн баярын амралт олон өдөр тохиож байгаа тул эх, нярайн эндэгдэл, аливаа эрсдэл үүсэхээс сэргийлж нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, удирдлагууд, амаржих газруудын дарга нар, эмчилгээ эрхэлсэн орлогч, чанарын менежерүүдийг хариуцлагатай жижүүрийн хуваарь гарган, амаржих газруудын үйл ажиллагаа, тусламж, үйлчилгээний чанарт хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл