Үнэн зөв мэдээлэл эрсдлээс сэргийлнэ

Үнэн зөв мэдээлэл эрсдлээс сэргийлнэ


 “Эрүүл мэндийн онцгой байдлын үеийн харилцаа холбоо-манлайлал” олон улсын уулзалт БНСУ-ын Сөүл хотноо эхэллээ.
Уг уулзалтанд АНУ, Швейцар, Герман, Сингапур, Португал, Франц, Пакистан, Лаос, БНСУ зэрэг 20 гаруй орны эрүүл мэндийн болон хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцож байна. Дэлхийн нийтийг түгшээсэн шинэ халдварт өвчний дэгдэлт, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед мэдээллийг шуурхай  түгээх, хариу арга хэмжээг оновчтой зохион байгуулах талаар харилцан туршлага солилцож байгаа юм. Уулзалтын үеэр орон орны төлөөлөгчид “Нэгэн зүгт нэг дуу хоолой”- гоор мэдээллээ хүргэх нь хүн амыг аливаа эрсдлээс урьчилан сэргийлэх хамгийн оновчтой, үр дүнтэй арга гэдгийг онцолж байлаа. 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл