Хачигт энцефалитын хүний өвчлөл өсөх хандлагатай байна

Хачигт энцефалитын хүний өвчлөл өсөх хандлагатай байна


Хачигт энцефалит өвчнийг дамжуулагч ойн хачгийн идэвхжил ихсэж байгаа тул ой модонд ажил эрхлэх, зугаалах, жимс, эмийн ургамал түүх, ууланд алхах үед ард иргэд ялангуяа эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдээ хачигт хазуулахаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Хачиг ихэвчлэн хүний нимгэн арьстай, чийглэг газар болох суга, цавь,  хөхний дор, чихний  ард, үсэн дотор байрлаж хаздаг. Хачгийн шүлсэнд байдаг мэдээ алдуулагч бодисын нөлөөгөөр хүн хазуулж байгаагаа төдийлөн мэдэрдэггүй. Иймээс ой мод, өвс ихтэй бүс нутгаар ажиллаж, аялж байгаа тохиолдолд 3-4 цаг тутам өөрийн болон хүүхдийнхээ биед хачиг байгаа эсэхийг шалгаж байхыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл