ЭХЭМҮТ-д дугаарлаж, цаг авдаг үе ард үлдэх нь

ЭХЭМҮТ-д дугаарлаж, цаг авдаг үе ард үлдэх нь


Эрүүл мэндийн байгууллагуудад тү­гээмэл тулгамддаг үзлэг, оношилгооны цаг олголтыг хөнгөвчлөн, ачааллыг буу­руулж, тусламж, үйлчилгээний хүртээм­жийг сайжруулах зорилгоор манай улс 2016 оноос “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлсэн. Уг нь Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт иргэдийг цахим карт, хувийн эрүүл мэндийн мэдээллийн сантай болгож, даатгалтай иргэн бүр харьяалал харгалзахгүй тусламж, үйлчилгээ авдаг болох том зорилт дэвшүүлсэн ч ажил хэрэг болголгүй удсаар өнгөрсөн жилтэй золгосон. БНХАУ-ын Засгийн газраас Монголд олгосон хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй эл төслийн хүрээнд эрүүл мэндийн 112 байгууллагад 23 төр­лийн тоног төхөөрөмж нийлүүлж, 48 байгууллагад цахим үйлчилгээ нэвт­рүүлэхээр төлөвлөсөн. Төсөл хэрэгж­сэнээс хойш нийслэл, орон нутгийн хэд хэдэн эмнэлэгт шинэ, дэвшилт тоног төхөөрөмж нийлүүлсэн ч цахим үйлчил­гээ нэвтрүүлсэн нь үгүй. Тэгвэл ЭХЭМҮТ-ийг цахим системд шилжүүлэх ажил энэ сарын 5-наас эхэлжээ. Өдгөө хүүхдийн болон эх барих, эмэгтэйчүүдийн амбула­торийн үзлэг, оношилгоо, лабораторийн төв цахим үйлчилгээ үзүүлэх боломжтой гэнэ.

эх сурвалж: Unuudur.mn

Холбоотой мэдээ, мэдээлэл