ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.04.04/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2017.04.04/


Улсын хэмжээнд:

Олныг хамарсан осол, гэмтэл: 
- Өвчтөн “Т”, 35 настай,эрэгтэй. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтний биеийнбайдал хүнд боловч тогтвортой, халуураагүй,сутарац-98-98 хувь, амьсгал 16-18,артерийн даралт 130/90 мм.муб, шээс элбэг. 
Эх сурвалж: Дундговь аймгийн ЭМГ

Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:

  • Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 66695 хүн хамрагдсанаас 2257 хүн буюу  3.4%-ийг  томуу, томуу төст өвчин эзэлж байна.  Нийт өвчлөгсдийн  86.7%-ийг  0-9  насны хүүхдүүд  эзэлж байна.

Хүүхдийн түргэн тусламжийн 889  дуудлага ирснээс 37.8% нь томуу, томуу төст өвчин эзэлж байна. Налайх дүүрэгт 5.0%-ийг  эзэлж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна.

Архины хордлого:

Өнгөрсөн 7 хоногт 420 хүн архины хордлогод өртсөний улмаас хандсанаас 2.5 хувь нь хэвтэн эмчлэгдсэн байна. Энэ үзүүлэлтийг өнгөрсөн 7 хоногийн үзүүлэлттэй харьцуулахад 4 хувиар, сүүлийн 2 жилийн дундажтай харьцуулахад 1 хувиар бага байна.

Эх сурвалж: НЭМГ

Холбоотой мэдээ, мэдээлэл