2011.05.16-ны даваа гарагийн шуурхай хурлын мэдээлэл

2011.05.16-ны даваа гарагийн шуурхай хурлын мэдээлэл


2011 оны 5 дугаар сарын 16-ны Даваа гарагт болсон Эрүүл мэндийн сайдын шуурхай хурал дээр яамны газар хэлтсүүдийн болон харъяа агентлагуудын дарга нар 5 дугаар сарын 9-13-ны ажлын өдрүүдэд болсон салбарын үйл явдлын талаар мэдээлж, шинэ долоо хоногт хийх ажлынхаа талаар товч санал бодлоо солилцлоо.

Өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлын товч мэдээлэл:

 

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР

  • Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гочигсүрэн болон Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Д.Жаргалсайхан нарын “Төрийн албан хаагчийн тангараг өргөх” ёслолын ажиллагааг зохион байгуулав.
  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газрын бүтцэд санал өгөв
  • Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийг хуралдуулж, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын орлогч даргын асуудлыг шийдвэрлэн, уг зөвлөлийн тогтоолоор баталгаажуулав
  • “Эмч-Сувилагч” хөтөлбөрийн төслийг боловсруулав.
  • SOS- Олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр БНХАУ-д яаралтай тусламжийн чиглэлээр 20 эмчийг сургах асуудлыг шийдвэрлэв
  • Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хийсэн ажлыг мэдээлэв.
  • Стратегийн бодлого, төлөвлөлтийн газраас ДЭМБ-ын санхүүжилтээр зохион байгуулсан “Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөөнд дунд хугацааны үнэлгээний нөхцөл байдлын судалгааны тухай” 2 хоногийн сургалтад холбогдох мэргэжилтнүүд оролцов.
  • Энэ долоо хоногт тус газраас Эрүүл мэндийн сайдын тушаал-1, албан бичиг 6-г тус тус боловсруулж; УИХ, Засгийн газрын 6 тогтоолын төсөлд санал өгч; иргэдийн 6 өргөдөлд хариу хүргүүлэв.

СТРАТЕГИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗАР

  • Засгийн газрын үйл ажиллагааны 2008-2012 оны хөтөлбөрийн арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтэд ЭМЯ-ны газар, хэлтсүүдээс санал авч нэгтгэв.
  • Эрүүл мэндийн сайдын нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн эмнэлэг, сувилалын удирдлагуудтай хийх уулзалтыг зохион байгуулав.
  • Эрүүл мэндийн төрийн захиргааны төв байгууллагын түүхэн замналын эмхэтгэл хийх ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлж, номын эмхэтгэлийн эхний төслийг хийж дуусгав
  • Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөөний дунд хугацааны хэрэгжилтэд үнэлгээ хийх сургалт болж, ЭМЯ-ны газар хэлтсүүдээс холбогдох мэргэжилтнүүд хамрагдав Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан боловч шийдвэрлэлт удаашралтай байгаа асуудлуудыг шийдвэрлэх талаар саналыг боловсруулав
  • Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчилах, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт оролцох ажлын удирдамжийг боловсруулав
  • Сумын эмнэлгийн бүтэц үйл ажиллагааг шинэчлэх талаар санал боловсруулах ажлын хэсэгт орж ЭМСХ-3 төслийн зөвлөхтэй ажиллав.
  • Засгийн газрын 2011 оны 89 дүгээр тогтоолын дагуу 2011-2013 онд боловсруулж, батлуулах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний стандартын чиглэлийг холбогдох газартай хамтран гаргаж удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, сайдын тушаалаар батлуулав.
  • Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хөтөлбөрийн ажлын хүрээнд улсын баталгаажуулалтанд заавал хамрагдах эмнэлгийн шинжилгээ, оношлогоо, эмчилгээний хэмжих хэрэгслийн талаар Стандарт хэмжилзүйн төвийн холбогдох мэргэжилтэнгүүдээс санал, зөвлөгөө авав.

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР

  • “Сумын эрүүл мэндийн төв”-ийн стандартыг шинээр боловсруулах ажлын хэсгийг байгуулав.
  • Япон Улсын Сисмекс корпорацитай хамтран хэрэгжүүлж байгаа Гематологийн шинжилгээний чанарын гадаад үнэлгээг явуулав. Дээрх корпораци болон ЭМЯ хооронд хийх 3 жилийн гэрээний төслийг боловсруулав.
  • “УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нийгмийн чиглэлийн байгууллагуудыг үе шаттайгаар холбогдох газруудад шилжүүлэх хөтөлбөр”-ийг танилцуулах яам хоорондын уулзалтад оролцов.
  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын Төв зөвлөлийн хурлыг зохион байгуулав.
  • Өрх, сумын эмнэлгүүдийн магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтүүдийг боловсронгуй болгох чиглэлээр санал, зөвлөмжийг ЗГХА-ЭМГ-ын ЭТҮЧМИХэлтэст 9/1506 тоотоор хүргүүлэв.
  • Эрүүл мэндийн сайдын 2011 оны 103 тоот тушаалын дагуу УБТЗ-ын нэгдсэн эмнэлгүүдийг орон нутагт шилжүүлэх талаарх тооцоо, судалгаа хийх ажлын хэсгийн ажлын тайланг ажлын хэсгийн гишүүдийн хамт Эрүүл мэндийн сайдад танилцуулав.
  • Төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 148 тоот тушаалын дагуу “Сувилагч-Шинэ санаа 2011” сэдэвт судалгааны ажлыг үнэлэх зорилгоор 9 илтгэл уншиж үнэлгээ өгөв.
  • 11 аймгийн хүүхдийн мэрэгжилтэн, хоолны эмч, өрхийн хэсгийн ахлагч нарыг оролцуулан олон нийтэд суурилсан ХӨЦМ-ийн сургагч багшийн сургалтыг зохион байгуулав.
  • Баянзүрх дүүрэгт зохион байгуулсан БЗД-ын Тамгын газар, ТББ-тай хамтран “Эх, нярайд нэн шаардлагатай болон яаралтай тусламж үзүүлэхэд хамт олны оролцоо, дэмжлэг” хуралд илтгэл тавьж, хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулав.
  • 2008 оны 7 сарын 1-ны өдөр үүссэн нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг үеэр бэртэж гэмтсэн цагдаагийн офицер, албан хаагч 393 хүний эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах тухай ЭМЯ, ХЗДХЯ ны Төрийн нарийн бичгийн даргын хамтарсан удирдамжийг боловсруулан батлав.
  • Эрүүл мэндийн яамны бүтцийн нэгжийн ажиллагсад болон тус яаманд байрладаг олон улсын байгууллагуудын ажилтнуудын газар хөдлөлтийн бэлэн байдлыг дээшлүүлэх дадлага сургуулилалтыг зохион байгуулав.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг “Нийгмийн халамж хүртэгч “объект” биш, эрх эдлэгч баялаг бүтээгч” болохыг нотлон харуулах зорилго бүхий “Хүртээмжтэй орчин” нэг сарын аяны хүрээнд зохион байгуулагдсан “Ангилал, статистик, бодлого” зөвлөгөөнд оролцов
  • 5 дугаар сарын 19-д болох “Статистикч эмч, гериатр эмч нарын улсын зөвлөлгөөн”-ий бэлтгэл ажлыг зохион байгуулав.
  • Үр хөндөлтийн асуудлаар Өнөөдөр” сонины редакци дээр шууд ярилцлагад оролцож, тулгамдсан асуудал, эрх зүйн орчин, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцав.
  • “Өсвөр үед ээлтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” сургалтыг Хэнтий аймагт зохион байгуулж, сумдын эх баригчдыг хамруулав.

САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

  • ЭМС-ын 111 тоот тушаал А гепатит вирусын 89850 хүи тунгийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийг дархлаажуулалтын сангаас хугацаанд нь хийлээ.
  • Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэгт тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн үнэлгээний хороонд ажиллаж, санхүүгийн үнэлгээг хийв.
  • Эх, нярайн зардал үнэлгээ хийх ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу судлагдсан үнэлгээнүүдийг нэгтгэв.
  • Төсвийн тодотголд төр даах эмийн зардлын задаргааг Сангийн яаманд хүргүүлэв.

МЭДЭЭЛЭЛ, ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ГАЗАР

  • Эрүүл мэндийн салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээний журмын төслийг Удирдлагын зөвлөлийн 2011 оны тавдугаар сарын 12-ны хурлаар хэлэлцүүлэв.
  • Рашаан сувиллыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн үнэлгээ, Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээний дагуу Төв аймгийн Зуунмод хот, Эрдэнэ сум, Ар, Өвөр жанчивланд томилолтоор ажиллав.
  • Төсвийн ерөнхийлөн захирагч-Эрүүл мэндийн сайд, засаг даргын хооронд байгуулсан гэрээний биелэлтийн хувийг гаргаж, ЗГХЭГ-т хүргүүлэв.
  • ЭМЯ-ны харъяа нийслэлийн 17 байгууллагын цахим хуудсын үнэлгээг хийв.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ – ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

  • МУ-ын ЗГ-аас зарласан “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр”-ийг зохион байгуулж өөрийн хүч хөрөнгөөр 360 м2 автомашины зогсоол шинээр хийсэн ба 255.6 м хашаа хайсыг сэргээн засвралах зэрэг 1212 м2 талбайг цэвэрлэж тохижуулав.
  • ДЭМБ, ЭМЯ-ны зохион байгуулсан мастер төлөвлөгөөг үнэлэх сургалтад холбогдох мэргэжилтнүүд оролцов.
  • Харьяа эмнэлгүүдийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд Улсын клиникийн төв эмнэлэг, УК-ийн 2-р эмнэлэг, ЦССҮ төвд очиж стратеги төлөвлөгөө боловсруулах арга зүй, стратеги төлөвлөлтийн талаар хичээл заав.
  • "Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамир дэмжих" жилийн хүрээнд төв, орон нутгийн биеийн тамирын болон МСС-ны мэргэжилтүүдэд эрүүл мэндийн мэдээлэл, суртачилгааны арга зүйн 4 хоногийн сургалт зохион байгуулав.
  • Эмнэлгийн тусламж їйлчилгээний чанарын тєв зєвлєлийг хуралдуулж Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын талаар хийгдэж буй ажлын тайланг сонсож хэлэлцэв. Мєн тєрєлжсєн мэргэжлийн эмнэлэг, үндэсний тєвүүд, БОЭТ-ийн чанарын албадын даргад нэр дэвшигчдийн талаар хэлэлцэж, ажлын хэсэг гаргаж олон нийтийн хэрэгслэлээр зарлан дахин шалгаруулахаар шийдвэрлэв.
  • Магадлан итгэмжлэгдсэн ЭМБ-уудын чанарын хєгжлийн хєтєлбєрийн хэрэгжилтийн байдлын талаар мэдээлэл бичиж байгууллагын цахим хуудсанд байршуулав.
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг 263 хүнээс авав.
  • Мэргэшлийн зэргийн шалгаруулалтад ЛОР-6, Мэдээгүйжүүлэг-7, Гэмтэл-10, Эмгэг судлал-5, Уламжлалт-11, Дотор-56, Лаборатор-45, мэргэжилтэн орж, дадлага ба онолын шалгалт өгөв.
  • 2011 онд резидентын ба төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон дээшлүүлэх сургалтыг төгссөн мэргэжилтнүүдийн нэрсийг баталгаажуулж, ЭМС-ийн 172-р тушаалыг батлуулав.
  • Телемедициний үндэсний төв байгуулах тухай 372 тоот тушаалын хэрэгжилтийн дагуу клиникийн төв эмнэлгүүдийн хийсэн ажилын тайланг хүлээн авч нэгтгэн дүгнэлт гаргав.
  • Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд МедМакс ХХК-тай эмнэлгийн тоног төхөөрөмжийн тухай, АатайВэй ХХК-тай телеконференцийн тоног төхөөрөмжийн тухай, Орбитнэт ХХК-тай хиймэл дагуулын сүлжээний асуудлаар, МитПиСи ХХК-тай цахим эмнэлгийн програм хангамжийн асуудлуудаар тус тус уулзаж судалгаа хийв.

Холбоотой мэдээ, мэдээлэл