2011.05.09-ний даваа гарагийн шуурхай хурлын мэдээлэл

2011.05.09-ний даваа гарагийн шуурхай хурлын мэдээлэл


2011 оны 5 дугаар сарын 9-ний Даваа гарагт болсон Эрүүл мэндийн сайдын шуурхай хурал дээр яамны газар хэлтсүүдийн болон харъяа агентлагуудын дарга нар 5 дугаар сарын 2-6-ны ажлын өдрүүдэд болсон салбарын үйл явдлын талаар мэдээлж, шинэ долоо хоногт хийх ажлынхаа талаар товч санал бодлоо солилцлоо. 
Өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлын товч мэдээлэл:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР

  • Яамны сарын ажлын мэдээллийг бичиж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэв.
  • Эрүүл мэндийн салбарын 90 жилийн ойн номны хавсралтад орох 1921-2010 оны материалыг боловсруулж бэлтгэв.
  • Сувилагчдын ажил мэргэжлийн улсын уралдааны сүүлийн шат буюу улсын аварга шалгаруулах тэмцээнийг 4 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 1-ны өдрүүдэд зохион байгуулж, дүнгээ гаргасан ба яамны харъяа бүх эмнэлгийн байгууллагууд, эрүүл мэндийн газруудад уг уралдааны талаархи мэдээллийг хүргүүлэв.
  • Эмнэлгийн мэргэжилтний хөгжил, давтан сургалтын зөвлөлийн хурлын шийдвэр, тогтоолын төслийг боловсруулж, зөвлөлийн даргаар батлуулав.
  • Эрүүл мэндийн байгууллагуудын магадлан итгэмжлэлийн байгууллагын ил тод байдал, хүнийн нөөцийн хөгжлийн асуудлаарх шалгуур үзүүлэлтүүдийг шинэчлэн боловсруулав.
  • 2013 онд Монгол Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт ЭМЯ-наас баримтлах тэргүүлэх чиглэлийг хүргүүлэв.
  • “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 3” төсөл, GVG зөвлөх багаас зохион байгуулсан “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх бодлого, Эмнэлгийн мэргэжилтний урамшууллын багцын баримт бичгүүдэд хийсэн үнэлгээний дүнг танилцуулах” уулзалтад оролцов. Зөвлөх багаас боловсруулсан техникийн тайлан, журмын төслүүдэд санал өгөв.

СТРАТЕГИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗАР

  • Эрүүл мэндийн сайдын Эрүүл ногоон орчин аян өрнүүлэх тухай 160 тоот тушаал гаргуулж, харъяа байгууллага, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газарт 3/1459 тоотоор хүргүүлэв.
  • Эрүүл мэнд, байгаль орчин, аялал жуулчлалын сайды. 2011 оны 32/а28 тоот тушаалаар байгуулагдсан уур амьсгалын өөрчлөлтийн ажлын хэсгийн хурал хийж, холбогдох асуудлыг хэлэлцэв.
  • 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний 124 илтгэлийг хүлээн авч бүртгэн, бүлэглэж, хурал зохион байгуулах хороо, редакцийн гишүүд, бэлтгэл ажлын төлөвлөгөөний төслийг боловсруулав.
  • Анагаах ухааны ёсзүйн хяналтын хорооны хурал хийж 14 эрдэм шинжилгээний төслийг хэлэлцэж, шийдвэрлэв.
  • Анагаах ухааны ёсзүйн гарын авлага хэвлүүлэх удирдамж, төсөв боловсруулж батлуулав.
  • “Эрүүл мэндийн салбарын хөгжилд иргэний нийгмийн байгууллагын оролцоо” зөвлөлдөх уулзалтаас гарсан шийдвэрийн дагуу “Эрүүл мэндийн иргэний зөвлөл” байгуулах хурлыг зохион байгуулж, зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн, дүрмийг боловсруулах 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдав.
  • Эрүүл мэндийн салбарт иргэний нийгмийн байгууллагаар 2010 онд гүйцэтгүүлсэн болон 2011 онд гүйцэтгүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөр хамтын ажиллагааны тухай мэдээлэл, тоо баримтыг нэгтгэн Засгийн газрын ХЭГ-т хүргүүлэв
  • Сумын эмнэлгийн бүтэц үйл ажиллагааг шинэчлэх ажлын хүрээнд Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говьугтаал, Гурвансайхан, Өлзийт, Хулд болон Луус сумаар томилолтын хугацаанд ажиллав.
  • УКТЭ-ийн даргатай өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний талаарх судалгаа хийх талаар санал солилцов.

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР

  • “Эрүүл мэндийн тухай” хуулийг УИХ-аар батлуулав.
  • “Өсвөр үе, залууст ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээ” зөвлөгөөн зохион байгуулж, зөвлөмж гаргав.
  • Глобаль сангийн 9-р раундын Лабораторийн төслийн Удирдах хорооны хурлыг зохион байгуулж хуралдуулав.
  • УКТЭ-ийн амбулаторийн үйлчилгээг уртасгасан цагаар ажиллуулах саналын талаар УКТЭ-ийн удирдлага, яамны хуулийн зөвлөхтэй уулзалт хийж ярилцав.
  • Өрхийн эмнэлгийн үлгэрчилсэн дүрэм”-д санал авахаар нийт аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газруудад албан тоот хүргүүлэв
  • “УБТЗ“ нийгэмлэгтэй хамтарсан ажлын хэсгийн танилцуулгыг нэгтгэв.
  • Анхан шатны ЭМБ-ыг магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтийг боловсронгуй болгох санал, зөвлөмжийг боловсруулав.
  • Цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах талаар гарсан тогтоол, тушаал, шийдвэрийн биелэлтийн байдалд хийсэн үнэлгээг Удирдлагын зөвлөлөөр хэлэлцүүлсний дагуу гарсан шийдвэрийг биелүүлэхээр ШТЭ, клиникийн 2 дугаар эмнэлэг, Сонгинохайрхан, Чингэлтэй ЭМН очиж ажиллав.
  • Гадаадад оношлогоо, эмчилгээнд явуулах 10 хүний материалыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн тогтоол гаргуулж шийдвэрлүүлэв.
  • Анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэгчдэд зориулан боловсруулсан гарын авлагыг турших сургалтыг Төв аймгийн Борнуур сум, өрхийн эмч нарт зохион байгуулав.
  • Архангай аймагт хүүхдийн яаралтай тусламжийн 3 өдрийн сургалтыг зохион байгуулав.
  • Эрүүл мэндийн яамны бүтцийн нэгжийн ажиллагсад болон тус яаманд байрладаг олон улсын байгууллагуудын ажилтнуудын газар хөдлөлтийн бэлэн байдлыг дээшлүүлэх дадлага сургуулалтын бэлтгэл ажлыг хангаж ОБЕГ-ын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллав.
  • Эрүүл мэндийн салбарын 90 жилийн ойг угтаж эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламж, үйлчилгээг сайжруулах, шуурхай, бэлэн байдлыг хангах, үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор “ХҮЛЭЭН АВАХ, ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ-ЭМНЭЛГИЙН ТОЛЬ МӨН” аяны удирдамжийг аймаг, нийслэлийн ЭМГ, ЭМЯ-ны харьяа эмнэлэг, төвүүдэд хүргүүлэв.
  • “Сэргээн засах тусламж, үйлчилгээг хөгжүүлэх стратеги”-ийн төслийг хэлэлцүүлэх улсын зөвлөлгөөний бэлтгэл ажлыг зохион байгуулав.
  • “Рашааны ашиглалт, хамгаалалт ба сувиллуудын тусламж, үйлчилгээ” сэдэвт улсын зөвлөлгөөний бэлтгэл ажлыг зохион байгуулав.
  • “Статистикч эмч, гериатр эмч нарын улсын зөвлөлгөөн”-ий бэлтгэл ажлыг зохион байгуулав.
  • Олон улсын эх баригчдын өдрийг угтаж, нийслэлийн 180 эх баригчдыг хамруулсан сургалт зохион байгуулж, эх баригчид ажлаа сурталчлан явган аялал хийв.
  • “ХДХВ/ДОХ-ийн халдвар эхээс урагт дамжихаас сэргийлэх нь” сургалтыг зохион байгуулж, амаржих газар, аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эрхлэгч нарыг хамруулав.

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР

  • Эрүүл мэндийн сайдын “Дархлаажуулалтын 10 хоногийг зохион байгуулах тухай” 2011 оны 164 тоот тушаалыг гаргуулж, дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг “Сум дүүрэг бүрт хүрч хүүхэд бүрийг дархлаажуулъя” уриатайгаар 5 дугаар сарын 17-27-ны өдрүүдэд зохион явуулахаар болов.
  • Эрүүл мэндийн хичээлийн багш нарын уулзалтыг зохион байгуулж, эрүүл мэндийн хичээлийг заах багш нарын цахим сүлжээ үүсгэх, эрүүл мэндийн хичээлийн загварыг видео хэлбэрээр бэлтгэн тараах ажлыг эхлүүлэх талаар ярилцав.
  • БГХӨСҮТ, ХӨСҮТ-ьэй хамтран боом өвчний эрсдэлийн үнэлгээг хийв.
  • Эрүүл мэндийн сайдын 2011 оны 158 тоот тушаалаар “Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, халдваргүйтгэх, устгах заавар”-ыг батлуулав.

САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

  • Ерөнхийлөгчийн тамгын газраас зохион байгуулсан эрүүл мэндийн салбарын бүтээгдэхүүнд суурилсан төсөвлөлтийн талаар уулзалт семинарт оролцов.
  • Сангийн яаманд Дархлаажуулалтын сан болон Төвлөрсөн арга хэмжээний 4 сарын мэдээг гаргаж хүргүүлэв.
  • Эрүүл мэндийн сайдын 2011 оны 126-р тушаалаар байгуулагдсан ЭМСалбарын 90 жилийн ойд зориулсан “Эмнэлгийн тоног төхөөрөмж 2011” үзэсгэлэн, “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн анхдугаар чуулган” зохион байгуулах ажлын хэсэгт орж ажиллав.
  • Эрүүл мэндийг дэмжих сангийн 2011 оны хуваарь өөрчлөлт орсонтой холбогдуулан сангийн гүйлгээг нягталж, төлөвлөгөө гүйцэтгэлийг гаргаж сангийн яаманд хүргүүлэхээр бэлэн болгов.

МЭДЭЭЛЭЛ, ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ГАЗАР

  • Цусны аюулгүй байдлыг хангах талаар гарсан тогтоол, шийдвэрийн биелэлтийн байдалд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээг нарийвчлан хийж нийслэлийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн нэгдэл, Амаржих газруудад очиж үнэлгээ хийв
  • Сувилахуйн бодлогын үнэлгээний журмыг боловсруулав.
  • НҮБ-ийн Хүүхдийн сангаас зудын үед тусламжаар тараагдсан эм, эмнэлгийн хэрэгслийн хуваарилалт, ашиглалт болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын өвөлжилтийн бэлэн байдалд хийсэн үнэлгээний дүнг УЗХ-аар хэлэлцүүлэв.
  • Дүрс оношлогооны зураг хадгалах зориулалт бүхий PACS системийг эмнэлгүүдэд суулгах туршилт хийв.
  • ЭМЯ-ны харъяа байгууллагуудад шаардлагатай мэдээллийн технологийн хөрөнгө оруулалтын тооцоог гаргав.
  • Цахим эмнэлэг програм хангамжийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилго бүхий байнгийн үйл ажиллагаатай техникийн ажлын хэсгийг байгуулав.
  • Эрүүл мэндийн сайдын 161 тоот тушаалаар Люксембургийн вант улсын тусламжаар хэрэгжүүлж буй “Зүрх судасны төв” төслийн ашиглаж буй телемедициний програм хангамжийг монголын талд хүлээлгэн өгч байгаатай холбогдуулан дагалдах тоног төхөөрөмжийг хуваарийг батлуулав.

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ХЭЛТЭС

  • "Эмийн жорын маягт-жор бичилт" стандартад оруулах өөрчлөлтийн тухай танилцуулга, эмийн зөвлөлийн хурлын шийдвэрийг Стандарт хэмжил зүйн үндэсний төвд хүргүүлэв.

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

  • Итали улсын тусламжаар хэрэгжих ЭНЭШТ-ийн чадавхийг бэхжүүлэх төслийн асуудлаар Сангийн яамтай хамтарсан уулзалт хийв.
  • Эрүүл мэндийн сайдын ДЭМБ-ын Ерөнхий чуулганд оролцох бэлтгэлийг хангаж ажиллав.

Холбоотой мэдээ, мэдээлэл