2011.05.02-ны даваа гарагийн шуурхай хурлын мэдээлэл

2011.05.02-ны даваа гарагийн шуурхай хурлын мэдээлэл


2011 оны 5 дугаар сарын 2-ны Даваа гарагт болсон Эрүүл мэндийн сайдын шуурхай хурал дээр яамны газар хэлтсүүдийн болон харъяа агентлагуудын дарга нар 4 дүгээр сарын 25-29-ний ажлын өдрүүдэд болсон салбарын үйл явдлын талаар мэдээлж, шинэ долоо хоногт хийх ажлынхаа талаар товч санал бодлоо солилцлоо. 
Өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлын товч мэдээлэл:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР

  • АХБ-ны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3 төслийн дэд төсөл болон Хүүхдийн архаг хоол тэжээлийн дутлыг бууруулах төслийн туслах ажилтны сонгон шалгаруулах комисст ажиллав
  • 14 хоног тутамд болдог ЭМЯ-ны аппаратын хурлыг зохион байгуулж, шинэчлэн батлагдсан хөдөлмөрийн дотоод журмын талаар мэдээлэл хийв.
  • Эрүүл мэндийн салбарын 90 жилийн ажлын хүрээнд 2002-2010 онд тус яаманд ажиллаж байсан хүмүүс болон сайдын зөвлөл, мэргэжлийн салбар зөвлөлийн материалуудыг архиваас гарган авч нэгтгэв.
  • ЭМЯ-ны 4 дүгээр сарын ажлын мэдээлэл бичиж, өргөдөл гомдол, зайлшгүй шаардлагатай эм, халдварт өвчний мэдээллийг бэлтгэв.
  • Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж 27 редакцийн засвар хийж сайд, ТНБД, УИХ-ын ТГ-ын хуульч Баяраад хүлээлгэн өгөв. Эрүүл мэндийн ажилтны эрхийг хамгаалах хуулийн төсөл дээр ажиллав.
  • “Зээлийн батлан даалтын тухай”, Худалдааны тухай, Олон хүүхэдтэй эхэд мөнгөн тусламж олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 3 хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын 1 төсөл, ЗГ-ын 1 тогтоолын төсөлд санал өгөв.
  • Эрүүл мэндийн бакалаврын боловсролын стандарт боловсруулах үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгүүдийн уулзалтыг зохион байгуулав.
  • Эмнэлгийн мэргэжилтний хөгжил, давтан сургалтын зөвлөлийг хуралдуулав.
  • Монгол Авсралийн тэтгэлэгт хөтөлбөрийн 2013 оны сонгон шалгаруулалтад ЭМЯ-наас баримтлах тэргүүлэх чиглэлийн саналыг авч, боловсруулан MASP-д явуулав
  • Төмөр замын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын талаар авч хэрэгжүүлэх ажлын хэсгийн хуралд 2 удаа оролцож, хүний нөөцийн чиглэлээр урьдчилсан дүгнэлт, санал гаргав.
  • ЭМЯ, МЭАҮЭХ-ны 2009-2010 оны хамтын хэлэлцээрийн биелэлтийг урьдчилсан байдлаар гаргаж МЭАҮЭХ-ны дарга, нарийн бичгийн дарга нартай хамтарсан уулзалтаар хэлэлцэв.
  • ЭМСХ-3 төслийн зөвлөх багийн боловсруулсан урамшууллын багцын техникийн 2 тайланд санал боловсруулав.
  • Кувейтийн дэмжлэгээр хүүхдийн эмнэлэг барих техникийн ажлын хэсгийн хуралд оролцов.
  • Сувилагчдын ажил мэргэжлийн улсын уралдааны сүүлчийн шатны шалгаруулалтыг зохион байгуулав.

СТРАТЕГИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗАР

  • Ургамлын гаралтай эмийн үйлдэрлэлийг хөгжүүлэх концепцид санал өгөв.
  • Анагаах ухааны ёсзүйн хяналтын хороогоор хэлэлцүүлэх эрдэм шинжилгээний 11 төслийг хүлээн авч бүртгэн, хуралд хэлэлцүүлэх бэлтгэл хийв.
  • 2012 оноос хэрэгжүүлэх суурь судалгааны 12 сэдэвт ажлын саналыг Монголын анагаах ухааны академийн гишүүдээс өгсөн саналын дагуу дахин боловсруулж, БСШУЯ-д хүргүүлэв.
  • Эрүүл мэндийн салбарын 90 жилийн ойн хуралд хэлэлцүүлэх 50 орчим илтгэлийн хураангуйг хүлээн авч, бүртгэж, ангилав.
  • Эрүүл мэндийн технологийг 2011 онд болон 2015 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөний талаар холбогдох байгууллага, мэргэжлийн зөвлөлийн төлөөлөлтэй ярилцлага зохион байгуулж, хэрэгжүүлэх талаар санал солилцож, зөвлөгөө өгөв.
  • Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд санал өгөв.
  • “Эрүүл мэндийн салбарын хөгжилд иргэний нийгмийн байгууллагын оролцоо” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав.
  • “Улаанбаатар Төмөр Зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяа эмнэлгүүдийг ЭМЯ-нд шилжүүлэх тухай гэрээний төслийг боловсруулж Төмөр замын хуулийн албанд санал авахаар хүргүүлэв.

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР

  • УИХ-ын НББХорооны хуралд Эрүүл мэндийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэв.
  • Элэг шилжүүлэн суулгах багийн гишүүдийн хурлыг зохирн байгуулав.
  • Лабораторийн удирдах зөвлөлийн хурлыг зохион байгуулав.
  • УКТЭ –ээс ирүүлсэн уртасгасан цагаар ажиллах төлөвөгөөний төсөл дээр ажиллав.
  • УБТЗ-ын нийгэмлэгтэй хамтарсан ажлын хэсгийн хурлыг 2 удаа зохион байгуулж, Чойр, Замын-Үүд, Сайншанд дахь төмөр замын нэгдсэн эмнэлгүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсаны дагуу эдгээр эмнэлгүүдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээнйи чанарыг сайжруулах зөвлөмжийг албан тоотоор хүргүүлэв.
  • ДЭМБ-тай хамтран “Анхан шатны тусламж, үйлчилгээний нэгдсэн хөтөлбөр”-ийн төслийг боловсруулах ажлын хэсгийн уулзалтыг зохион байгуулав.
  • ЭНЭШТөвийн бүтцийн талаар хурал зохион байгуулав.
  • Баян-Өлгий аймагт хүүхдийн яаралтай тусламжийн сургалт зохион байгуулав.
  • Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлэх гарын авлагыг боловсруулав.
  • Эрүүл мэндийн сайд, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын 2011 оны 4 сарын 26 –ны 153/50 тоот хамтарсан тушаалаар “Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлуулав.
  • ХБНГУ-ын ЭСЯ, Эссэн хотын мэргэжилтнүүдтэй Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн ТТ-ийн жолооч нарыг сонгож, эмнэлгийн яаралтай тусламжийн туслах ажилтан /парамедикийн/ - ны сургалтыг зохион байгуулав.
  • “Цагдаагийн ажилтан ба ар гэрийн холбоо” ТББ аас 2008 оны 7 дугаар сарын 01-ны өдөр бэртэж, гэмтсэн цагдаагийн албан хаагчдад эмнэлгийн үзлэг оношлогоо хийлгэхийг хүссэн хүсэлтийн дагуу уг үйл ажиллагаанд оролцсон 397 цагдаагийн албан хаагчдад урьдчилсан сэргийлэх үзлэгийг ТТАХНЭ дээр ЦЕГ, “Цагдаагийн ажилтан ба ар гэрийн холбоо” ТББ хамтран 5 сард эхний шатны үзлэгийг зохион байгуулахаар шийдвэрлэв.
  • ЭМЯ-ны бүтцийн нэгжүүд, олон улсын байгууллагын ажиллагсдын газар хөдлөлтийн үеийн бэлэн байдлын сургуулилт явуулах удирдамж, хөтөлбөрийг боловсруулж 5 сарын 10-нд зохион байгуулахаар Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны штабын даргаар батлуулав.
  • Сэргээн засах тусламж, үйлчилгээг хөгжүүлэх стратеги боловсруулах ажлын хэсгийн хурлыг зохион байгуулав.

САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

  • Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор 2011 төсвийн тодотгол, 2012 төсвийн төсөл дээр холбогдох тооцооллуудыг хийж СБТГ-т хүргүүлэв.
  • 2011 оны төсвийн тухай хуульд батлагдсан эх үүсвэрээр Төв аймгийн Эрдэнэ, Өндөрширээт, Хэнтий аймгийн Батноров сумын эмнэлэгт цэвэр усны гүний худаг гаргах ажлын гүйцэтгэгчтэй ХУ – 01/11 тоот гэрээг байгуулж, ажлыг эхлүүлэв.
  • Сангийн яаманд эрүүл мэндийн салбарын 2010 оны Улсын төсвийн байгууллагын үйл ажиллагааны нэмэлт орлого, зардлын хэмнэлтийн тооцоог гарган хүргүүлэв.
  • Дархлаажуулалтын сангаас хүн амын сангийн худалдан авалтаар орж ирж буй вакцины гааль, НӨ-ийн татварт 2 удаа санхүүжилтийг хугацаанд нь хийж, вакцины татан авалтыг хийв.
  • Эрүүл мэндийн сайдын 2011 оны 126 тоот тушаалаар байгуулагдсан салбарын 90 жилийн ойн хүрээнд зохиогдох “Эмнэлгийн тоног тєхєєрємжийн инженерүүдийн анхдугаар чуулган” зохион байгуулах ажлын хэсэгт орж ажиллав.
  • Кувейтийн ЗГ-ийн зээлээр баригдах 150 ортой хүүхдийн эмнэлгийн зураг тєсєв хийх ажлын хэсэгт ажиллав.
  • 2011 оны төсвөөс Эрүүл мэндийн тухай хуулийн 26.1.1 болон 26.1.3 заалтын дагуу мөнгөн тусламж олгогдохоор батлагдсан эмч, эмнэлгийн ажилтнуудын нэрсийг, мэдээллийн хамт Нийслэл болон 21 аймгийн Эрүүл мэндийн газарт 1а/1389 тоотоор хүргүүлэв.
  • Эрүүл мэндийн салбарын 2012 оны Төсвийн хүрээний мэдэгдлийг 1а/1228 тоотоор Сангийн сайдад хүргүүлэв.
  • “Монгол улсын нийгэм, эдийн засгийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай”, “Монгол Улсын 2010 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Сумын хөгжлийн сан байгуулах, хөрөнгийг зарцуулах, ашиглалтад хяналт тавих” тухай УИХ болон ЗГ-ын тогтоолуудын төсөлд санал өгөв.
  • Төмөр замын эмнэлгүүдийг Эрүүл мэндийн яаманд шилжүүлэх талаар ажлын хэсэгт ажиллаж, санхүү, хөрөнгийн талаар үнэлгээг хийж гүйцэтгэв.

МЭДЭЭЛЭЛ, ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ГАЗАР

  • Эрүүл мэндийн сайдын 2011 оны 156 тоот тушаалаар Үндэсний аюулгүй байдлыг мэдээллээр хангах журмыг шинэчлэн батлуулав.
  • Хүн амын өвчлөл, нас баралтын мэдээлэл бүхий 2010 оны эмхэтгэлийг ҮАБЗ-ын ажлын албанд 4 дүгээр сарын 27-ний өдрийн 2/1361 дугаартай албан тоотоор хүргүүэв.
  • Цусны аюулгүй байдлыг хангах чиглэлээр гарсан тушаал, шийдвэрийн хэрэгжилтэнд хийсэн үнэлгээний дүн, танилцуулгыг хянаж санал өгөв.
  • Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлгээ хийх журмыг шинэчлэн боловсронгуй болгох журмын төсөл боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллав.
  • Эрүүл мэндийн салбарын 90 жилийн ойн тухай ном гаргахтай холбогдуулан тус яамны ажилтнуудын талаарх 1990-2001оны материалыг Үндэсний архивын газрын архиваас түүвэрлэн авав.
  • Цусны аюулгүй байдлыг хангах талаар гарсан тогтоол, шийдвэрийн биелэлтийн байдалд үнэлгээ хийж Удирдах зөвлөлд танилцуулав.
  • ДЭМБ-д илгээх Зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал тайланг боловсруулахтай холбогдуулан тоон мэдээллийг цуглуулах, тайлан боловсруулахад дэмжлэг үзүүлэх бусад салбарын төлөөллийг оролцуулсан Зөвшилцөх уулзалтанд оролцов.
  • Глобаль сангийн салбар хүлээн авагчдын Хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоонд үнэлгээ хийж, хяналт-шинжилгээ, үнэлгээний үндэсний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэгт орж ажиллав.
  • ДЭМБ болон НЭМБХЗГ-аас зохион байгуулсан Олон улсын эрүүл мэндийн дүрмийн Удирдах зөвлөл, мэргэжлийн зөвлөх багуудын уулзалт, ярилцлагад оролцов.

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ХЭЛТЭС

  • НҮЭМ-ийн төслийн улирлын уулзалтад оролцож, 1 дүгээр улиралд хийсан ажлын талаар тайлан тавив.
  • Эрүүл мэндийн сайдын "Өнчин эмийн жагсаалт батлах тухай" тушаал боловсруулж, Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэв.
  • НҮЭМ-ийн эм хэрэгслийн стратеги хэрэгжүүлэх ажлын хэсгийн хурлыг зохион байгуулав.

Холбоотой мэдээ, мэдээлэл