Сувилагчдын ажил мэргэжлийн улсын уралдаан

Сувилагчдын ажил мэргэжлийн улсын уралдаан


Эрүүл мэндийн сайдын 2011 оны 70 тоот тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Сувилагчдын ажил мэргэжлийн улсын уралдааныг 2011 оны 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулж дүнгээ гаргалаа. Уралдааныг удирдамжийн дагуу бүсчлэн зохион байгуулж, бүс тус бүрээс эхний 3 байранд орсон нийт 22 байгууллагын 108 сувилагч, эх баригч нар улсын аварга шалгаруулах уралдаанд оролцож, ажил мэргэжлийн аварга баг, мэс заслын сувилахуй, хүүхдийн сувилахуй, яаралтай тусламжийн сувилахуй, дотрын сувилахуй, нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн төрөлд мэдлэг, чадвар, хандлагаараа өрсөлдлөө.  Үүнд:

  • Зүүн бүс: Сүхбаатар аймаг, Дорноговь аймаг, Дорнод аймаг,
  • Төвийн бүс: Булган аймаг, Архангай аймаг, Өвөрхангай аймаг,
  • Баруун бүс: Завхан аймаг, Баян-Өлгий аймаг,Ховд аймаг
  • III шатлал: ХӨСҮТ, ШТЭ, ХСҮТ
  • II шатлал: НАЭМН,УБТЗТЭ,ХУЭМН,

 

Уралдааныг дараах 6 номинацаар шалгаруулж дүнгээ гаргалаа:

  1. Шилдэг сувилгааны алба - Ховд аймаг дахь БОЭТ-ийн сувилгааны алба, албаны дарга нь гадаадад суралцах эрхийн бичгээр
  2. Ажил мэргэжлийн Улсын аврага баг - Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн баг шалгарч гэрчилгээ, алтан медаль, гадаадад суралцах эрхийн бичгээр,
  3. II байранд - Ховд аймаг дахь БОЭТ-ийн баг, Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн баг шалгарч, гэрчилгээ, мөнгөн медаль, англи хэлний сургалтанд суралцах эрхийн бичгээр,
  4. III байранд - ХСҮТ-ийн баг, Шастины төв эмнэлгийн баг шалгарч, гэрчилгээ,хүрэл медаль, төрийн сангийн сургалтанд суралцах эрхийн бичгээр
  5. Тусгай байранд – ХӨСҮТ-ийн, Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн, Өвөрхангай аймаг дахь БОЭТ-ийн баг тус тус шалгарч, Хөх хотод аялах - 70% -ийн хөнгөлөлттэй эрхийн бичгээр,

 

Улсын аварга сувилагч, Эх БАРИГЧаар:

  1. Мэс заслын сувилахуй - Ш.Зээхүү - Ховд
  2. Яаралтай тусламжийн сувилахуй - Ж.Бариашир - Булган
  3. Хүүхдийн сувилахуй - М.Оюунгэрэл - Булган
  4. Дотрын сувилахуй - Д.Эрдэнэцэцэг - ШТЭ
  5. Нийгмийн эрүүл мэндийн сувилахуй - Д.Алтанчимэг - БАЭМН
  6. Эх баригч - Н.Отгончимэг - Говьсүмбэр

нар шалгарч алтан медаль, гадаадад суралцах эрхийн бичгээр тус тус шагналаа.

Мөн эрүүл мэндийн сайдын шийдвэрээр улсын уралдаанд амжилттай оролцсон 15 багийн ахлагч нарт гадаадад суралцах эрхийн бичиг олгохоор шийдвэрлэсэн ба уралдаанд амжилттай оролцсон зарим мэргэжилтнүүдийг салбарын шагналаар шагнаж урамшууллаа. Үүнд:

Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр:

  1. Б.Цогзолмаа - Нялхсын клиник сувилалын сувилгааны албаны дарга
  2. П.Ууганбаяр - Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн хагалгааны сувилагч
  3. Ж.Бариашир - Булган аймгийн Эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн тасгийн сувилагч
  4. С.Оюунгэрэл - УКТЭ-ийн сувилгааны арга зүйч
  5. Ж.Баасанхүү - Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлгийн сувилагч.

ЭМЯ-ны хүндэт жуухаар 6 сувилагчийг шагнаж урамшуулав.

Холбоотой мэдээ, мэдээлэл