Урилга

Урилга


Монгол Улсад Эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Анагаах ухааны шинэ техник, дэвшилтэт технологи-2011” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2011 оны 6- дугаар сарын 3-5-ны хооронд “Мишээл групп”-ын үзэсгэлэн, худалдааны төвд зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлын хүрээнд:

  • “Эмнэлгийн тоног төхөөрөмж, эм- 2011” үзэсгэлэн
  • “Дүрс оношлогооны эмч нарын чуулган”
  • "Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн анхдугаар чуулган” болох бөгөөд дээрх үйл ажиллагаанд анагаах ухааны салбарын нийт эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, мэргэжлийн төв, клиникийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг идэвхтэй оролцохыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах ажлын хэсэг

Холбоотой мэдээ, мэдээлэл