Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төв шинэ лабораторитай боллоо

Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төв шинэ лабораторитай боллоо


Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны харьяа Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төв, БНХАУ-ын Хяналт хорио цээрийн академийн хамтарсан лабораторийн нээлт 2011 оны  5 дугаар сарын   4-нд боллоо. Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төв нь 2007 оноос эхлэн БНХАУ-ын Хяналт хорио цээрийн академтай хамтран ажиллаж байгаа бөгөөд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд  БГХӨСҮТ-д 14 нэр төрлийн лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, оношлуурыг хүлээлгэн өгч хамтарсан лабораторийг байгуулж байгаа юм. Хамтарсан лабораторийн нээлтийн ажиллагаанд

Эрүүл мэндийн яамны дэд сайд  Ж.Цолмон,  Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Отгонбаатар, ДЭМ Байгууллагын  Монгол дахь суурин төлөөгч доктор Виват, бусад мэргэжилтнүүд, БНХАУ-ын Хяналт хорио цээрийн академийн ерөнхийлөгч, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамны Гадаад харилцааны газрын дэд дарга, Эрээн хотын Хөл хориот өвчний төвийн  дарга,   БГХӨСҮ Төвийн  эмч ажилчид оролцлоо.

Эрүүл мэндийн яамны сайд С.Ламбаа Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төв шинэ лабораторийн нээлтийн ажиллагаанд оролцохоор рүрэлцэн ирсэн БНХАУ-ын Хяналт хорио цээрийн академийн ерөнхийлөгч, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамны Гадаад харилцааны газрын дэд дарга, Эрээн хотын Хөл хориот өвчний төвийн дарга, мэргэжилтэнүүдийг ЭМЯ дээр хүлээн авч уулзсан байна. Уулзалтаар 2 улсын  эрүүл мэндийн  байгууллагуудын хамтын ажиллагааны талаар  санал солилцож, хамтарсан лаборатори байгуулахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.

Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төв

Холбоотой мэдээ, мэдээлэл