Монгол улсын ерөнхий сайд С.Батболдыг дагалдан хөдөө орон нутагт ажиллах багийн бүрэлдэхүүнд ЭМЯ-ны ТНБД, СХОГ-ын дарга нар ажиллаж байна.

Монгол улсын ерөнхий сайд С.Батболдыг дагалдан хөдөө орон нутагт ажиллах багийн бүрэлдэхүүнд ЭМЯ-ны ТНБД, СХОГ-ын дарга нар ажиллаж байна.


Монгол улсын ерөнхий сайд С.Батболдыг орон нутагт ажиллах үеэр дагалдан явсан багийн бүрэлдхүүнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга  Н.Хүрэлбаатар, тус яамны СХОГ-ын дарга Н.Түмэндэмбэрэл нар орж ажиллалаа. 2011 оны 5 дугаар сарын 04 ний өдөр  ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар Хэнтий аймгийн Өлзийт сумын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний шуурхай байдлыг хангаж ажиллахад шаардлагатай автомашины норм, ашиглалтын хугацаа дууссан байдлыг харгалзан

ЭМЯ-ны ТНБД Н.Хүрэлбаатар Өлзийт сумын эмнэлэгт втомашин болон эмнэлгийн тоног төхөөрөмж олгох талаар дэмжлэг үзүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллах болно гэж хэлэв.Мөн энэ өдөр аймгийн төвд болсон Эрүүл мэндийг дэмжих төвийн барилгын шав тавих ёслолын ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга  Н.Хүрэлбаатар, тус яамны СХОГ-ын дарга Н.Түмэндэмбэрэл нар оролцлоо. Энэхүү төв нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 740 сая төгрөгний өртгөөр баригдаж, 2012 оны 3-р улиралд ашиглалтанд орох юм. Барилгын гүйцэтгэгч компаниар УБ хотын ААББ ХХК компани ажиллахаар шалгарчээ. Ерөнхий сайд С.Батболдын Хэнтий аймгийн иргэд хөдөлмөрчидтэй хийсэн уулзалт  дээр ЭМЯ-ны ТНБД  Н.Хүрэлбаатар ЭМЯ-наас Норовлин суманд хуваарилагдан ирсэн түргэн тусламжийн автомашины түлхүүрийг сумын эмнэлгийн эрхлэгч Г.Ариунзулд гардуулан өгөв.

Холбоотой мэдээ, мэдээлэл