Өнөөдөр Олон улсын эх баригчдын өдөр

Өнөөдөр Олон улсын эх баригчдын өдөр


Манай улс олон улсын эх баригчдын өдрийг 2007 оноос хойш жил бүр тодорхой уриатайгаар тэмдэглэж ирлээ. Энэ өдрийг баярлах биш, өөрсдийн мэдлэг, уг чадвараа дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, ажил мэргэжлийн уралдаан шалгаруулах зэргээр үр бүтээлтэй ажиллаж байна.

 

Энэ оны олон улсын эх баригчдын өдрөөр “Эх баригч – эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахад чухал үүрэгтэй” уриан дор тэмдэглэж, нийслэлийн амаржих газар, дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд ажиллаж буй 180 эх баригч нарт сургалт зохион байгууллаа.

Эх баригчид олон улсын эх баригчдын өдрөөрөө “Эх, нярай, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалахад нийгмийн нөөцийг бүрэн дайчлах хэрэгцээтэй” байгааг илэрхийлэн ажлаа сурталчилж, 5 км явган алхалт зохион байгууллаа.

Уг үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон оролцож, “Мянганы хөгжлийн зорилтод хүрэхэд эх баригчийн оролцоо” сэдвээр илтгэл тавилаа. Сургалтаар эх, нярайн эрүүл мэндийн чиглэлээр баримталж буй бодлого, стратеги, “Үр хөндөлтийн цогц тусламж үйлчилгээ үндэсний стандарт”-ын хэрэгжилтэнд хийсэн үнэлгээний тайлан, зөвлөмжийг танилцууллаа.

Энэхүү сургалтыг Монголын эх баригч бага эмч нарын нийгэмлэг, Глобаль сан, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг, Мари Стопсийн эмнэлэг хамтран зохион байгуулсан.

Холбоотой мэдээ, мэдээлэл