Эрүүл мэндийн салбарын шилдэг судлаачид тодорлоо

Эрүүл мэндийн салбарын шилдэг судлаачид тодорлоо


Монгол улсад эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 90 жил, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 80 жил, аймгийн эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 80 жилийн түүхт ойд зориулсан “Шилдэг судлаач-2011” эрдэм шинжилгээний бага хурал аймгийн нэгдсэн эмнэлгийн хурлын танхимд 4 сарын 28-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж, аймгийн эрүүл мэндийн салбарын шилдгүүд тодорлоо.

Салбарын “Шилдэг судлаач-2011” эрдэм шинжилгээний бага хурлын шилдгээр аймгийн НЭ-ийн эмч Э. Уянга “Сэлэнгэ аймгийн 40-өөс дээш насны хүн амын дундах сохрол, сул харааны тархалтыг тодорхойлсон судалгааны үр дүн” илтгэл, 2- р байранд Орхонтуул сумын эмнэлгийн эмч Э. Санжаадорж “Аливаа өвчин эмгэгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэнд уламжлалт засал эмчилгээний үр нөлөөг судлах нь”, 3-р байранд аймгийн НЭ-ийн эмч Т. Сэлэнгэ “Сэлэнгэ аймгийн НЭ-ийн амбулаторийн эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх кабинетээр үйлчлүүлсэн эмэгтэйчүүдэд умайн хүзүүний эмгэг, оношлогчдын өвчлөлд хийсэн судалгаа 2008-2010 он”, Х.Төвсанаа “Хяналтанд эмчлэгдэж буй чихрийн шижинтэй хүмүүст хийсэн судалгаа”, тусгай байранд аймгийн НЭ-ийн эмч У.Насандэлгэр “Cэлэнгэ нэгдcэн эмнэлгийн уламжлалт эмчилгээний таcагт 2009, 2010 онд оcтеохондроз болон оcтеоартроз өвчний үед “Гоньд”–той бариа эмчилгээг нэвтрүүлcэн үр дүнгийн cудалгаа”, Мандал сумын “Баян баг” өрхийн эмнэлгийн ахлагч Д. Долгорлхам “Мандал сумын цэцэрлэгийн хүүхдүүдэд кариес өвчний тархалтын судалгаа” зэрэг илтгэлүүд шалгарч, ЭМГ-аас шилдэг судлаач эмч нарыг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа.

 

Сувилагч, дунд мэргэжилтнүүдийн хэлэлцүүлсэн илтгэлүүдээс 1-р байранд аймгийн НЭ-ийн сувилагч Л. Оюунгэрэл “НЭ-ийн сувилагч нарын цалин хангамжинд хийсэн судалгаа”, 2-р байранд Цагааннуур сумын эмнэлгийн бага эмч М. Мөнхзул, В.Туулцэцэг “Өсвөр насны хүүхдүүдийн дундах тамхины хэрэглээ ба тамхины тухай ойлголт мэдлэгийн талаар хийсэн судалгаа”, 3-р байранд Ерөө сумын эмнэлгийн бага Г. Эрдэнэтуяа “Ундны усны хүрэлцээ ба хэрэглээг халдварт шар өвчний гаралттай холбон судлах нь”, аймгийн НЭ-ийн сувилахуйн албаны дарга Б. Эрдэнэчимэг, сувилагч Л. Отгонжаргал “Эмнэлгийн ажилчдын зүү болон хурц ирмэгтэй эмнэлгийн багаж хэрэгсэлд хатгагдах эрсдлийн судалгаа”, тусгай байранд Хөтөл СДЭ-ийн сувилахуйн албаны дарга Ч. Отгонсүрэн “Хөтөл хотын Цемент шохой ХК-ний ажилчдын дундах уушиг тоосжих өвчнийг уламжлалт аргуудаар сувилах боломжийг харьцуулсан нь”, Мандал НЭ-ийн бага эмч Б. Баянжав “Архивлагдсан өвчтний түүхийг цахим хэлбэрт оруулсан аргачлал” зэрэг илтгэлүүд шалгарч, ЭМГ-аас шилдэг судлаач сувилагч, дунд мэргэжилтнүүдийг нарыг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа.

Нийт шалгарсан 12 илтгэлийн монгол, англи хураангуйг Монгол улсад эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулан ЭМЯ-нд 2011 оны 6-р сард зохион байгуулах эрдэм шинжилгээний бага хуралд илгээлээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл