Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, АНДБ-ийн захирал, ОХУ-ын Эрүүл мэндийн сайд нартай уулзаж ярилцлаа

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, АНДБ-ийн захирал, ОХУ-ын Эрүүл мэндийн сайд нартай уулзаж ярилцлаа


“Эрүүл аж төрөх ёс, халдварт бус өвчний хяналт” сэдвээр ОХУ-ын Москва хотноо болж байгаа дэлхийн сайд нарын анхдугаар чуулга уулзалтад оролцох үеэрээ Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Маргарет Чентэй уулзаж, Монгол улс дахь халдварт бус өвчний байдлын талаар мэдээлэл солилцов.

Хатагтай Чен, Монгол Улсын эрүүл мэндийн салбарт энэ чиглэлээр хийгдэж байгаа ажлыг сайшаагаад ялангуяа төрийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч байгааг онцолсон байна. ДЭМБ-ын Ази, Номхон далайн бүсийн захирал доктор Шинтэй дэлхийн сайд нарын чуулганы үеэр Монгол Улсын Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон уулзаж, халдварт бус өвчнинтэй тэмцэх ажилд Монгол улс бүсийн хэмжээнд загвар орны хэмжээнд хүрэхүйц ажиллаж, хүрсэн амжилтаа улам ахиулах талаар санал солилцов. Дэд сайд Ж.Цолмон ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Голиковатай мөн уулзах үеэрээ түүнийг боломжтой үедээ Монголд айлчилж очихыг уриад эрүүл мэндийн салбарт хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар Монгол улс чармайлт тавьж байгааг онцлон хэллээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл