2011.04.25-ны даваа гарагийн шуурхай хурлын мэдээлэл

2011.04.25-ны даваа гарагийн шуурхай хурлын мэдээлэл


Эрүүл мэндийн сайдын өрөөнд даваа гараг бүрийн өглөөний 8:30 цагаас хуралддаг Удирдлагын шуурхай дээр өнгөрсөн долоо хоногт /4-р сарын 18-22/ болсон салбарын үйл явдлын талаар тус яамны газар хэлтсүүд болон харъяа агентлагийн дарга нар мэдээлэл хийж, шинэ долоо хоногт хийгдэх ажлын талаар санал солилцлоо. Өнгөрсөн долоо хоногийн мэдээллийн багцыг дэлгэрэнгүй гэсэн хэсэг дээр дарж үзнэ үү.

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР

  • Эрүүл мэндийн сайдын 2011 оны 103 тоот тушаалын дагуу ажлын хэсгийн хурлыг зохион байгуулж, Говьсүмбэр аймгийн Чойр, Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд суманд ажилласан тайланг танилцуулж, цаашид хийх ажлын талаар ярилцаж санал бодлоо солилцов.
  • Аймаг, нийслэлийн дүүргийн эмнэлгүүдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний багцын судалгаа хийх ажлын хүрээнд хяналтын хуудас боловсруулав.
  • Рашаан ашиглуулах гэрээний хугацаа тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөлд санал өгөв.
  • “Настны эрүүл мэндийн үнэлгээний удирдамж”-ийг ЭМЯ-ны Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэв.
  • “Сэргээн засах тусламж, үйлчилгээний стратеги”-ийн ажлын хэсгийн хурлыг зохион байгуулав.
  • УАУ-ны анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж буй “Өрхийн эмийн сан” төслийн үйл ажиллагааг хэрхэн сайжруулах тухай УАУ-ны мэргэжлийн салбар зөвлөлийн хурлыг зохион байгуулав.
  • Эрүүл мэндийн салбарын 90 жилийн ойд зориулсан номонд УАУ-ны талаар орох мэдээллийг өгөв.
  • “ХДХВ/ДОХ-ын халдвар эхээс урагт дамжихаас сэргийлэх” нь сургалтыг зохион байгуулж, аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эрхлэгч, амаржих газрын тасгийн эрхлэгч нарыг оролцуулав.
  • Жирэмслэлт, төрөлтийн хүндрэлийг удирдах арга зүй” сургалтыг Сэлэнгэ, Дундговь аймагт зохион байгуулж, бүх сумдын эмч нар болон эх барих, эмэгтэйчүүд, эрчимт эмчилгээний эмч нарыг хамруулав.
  • Эх, нярайн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шаардагдаж буй өртгийн өнөөгийн байдал, бодит хэрэгцээг тогтоох ажлын хэсгийн анхны уулзалтыг зохион байгуулж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв.
  • Олон улсын эх баригчдын өдрийн сургалтанд Эрүүл мэндийн Дэд сайдын тавих илтгэлийн төслийг боловсруулав.
  • “Баяр, наадмын үеэр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” Эрүүл мэндийн сайдын 2011 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 144 тоот тушаалыг батлуулав.Улаанбаатар хотод “Хүүхдийн эмнэлэг” шинээр барих төсөл бэлтгэх зорилго бүхий “Ажлын хэсэг байгуулах тухай” Төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 140 тоот тушаал батлуулав.
  • “ЭНЭШТ – хүүхдийн дотрын клиникт хүүхдийн яаралтай тусламж” сэдэвт сургалтыг зохион байгуулж 30 эмчийг хамруулав. “Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй стратеги”-ийн төслийг хэлэлцэх хурлыг зохион байгуулав.
  • Хүүхдийн мэргэжлээр төгсөж буй резидентүүдэд гардуулах ном, гарын авлагын багцыг Хүүхдийн анагаахын нийгэмлэгээс бэлтгэн ЭНЭШТ, ЭМШУИС-д хүргүүлэв.

САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

  • 1-р Амаржих газрын өргөтгөл шинээр барих ажлыг санхүүжүүлэх гэрээний төслийг “Бороо голд” компанитай эцэслэн тохирч, гэрээнд гарын үсэг зурах ажлыг зохион байгуулав. Энэхүү гэрээний дагуу Улсын төсвөөс 500 сая төгрөг зарцуулж тус компаниас 8 тэрбум төгрөг гаргахаар болов.
  • Цусны төвийн тоног төхөөрөмж худалдан авах ЭТТ-2011-0тендерийг зарлав.
  • Эрүүл мэндийн салбарын 2011 оны 1-р улирлын худалдан авах ажиллагааны тайланг Сангийн яаманд хүргүүлэв.
  • Эмнэлгийн тоног төхөөрөмж, автомашинуудыг хуваарилах тухай Эрүүл мэндийн сайдын 2011 оны 4 сарын 19-ны өдрийн 133 тоот, 134 тоот тушаалуудыг гаргав.
  • 2011 оны төсвийн тодотголд цалин, ба эмийн зардлын тооцоог Сангийн яаманд файлаар урьдчилан хүргүүлсэн ба салбарын хэмжээнд нэгтгэн бэлтгэв.
  • 2012 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгах саналыг боловсруулан Сангийн яаманд хүргүүлэв.
  • Эх нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийн өнөөгийн байдалд үнэлгээ хийх асуудлаар судлаачдын баг байгуулагдсан ба НҮБ-ийн хүн амын сан, НЭМГ, ЭМЯ хамтарсан уулзалт зохион байгуулж, үнэлгээний аргачлал, судлагдсан байдлын талаар хэлэлцэв.
  • Эрүүл мэндийн даатгалын санд тодотгол хийх тухай НДЕГ-т 2011-04-18 5/1230 тоотоор санал хүргүүлэв.
  • Эрүүл мэндийн салбарын сүүлийн 10 жилийн төсвийн байдал, ДНБ-нд эзлэх хувийг номонд оруулах мэдээлэл хэлбэрээр Мониторингийн газарт өгөв.
  • Төмөр замын эмнэлгийг Эрүүл мэндийн яаманд шилжүүлэх ажлын хэсэгт ажиллаж, санхүүгийн талаарх үнэлгээ хийв.

СТРАТЕГИЙН БОДЛОГЫН ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗАР

  • АХБ-ны ЭМСХХ-3 төслийн дунд хугацааны үнэлгээ болон ЭМСХХ-4 төслийг эхлүүлэх бэлтгэл ажил хийсэн багтай хамтарч ажиллав.
  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөхтэй хамтарч ЭМСМТ-ний дунд хугацааны үнэлгээний бэлтгэлийг ханган ажиллав.
  • Анагаах ухааны ёсзүйн хяналтын хорооны бүрэлдэхүүн батлах тухай Эрүүл мэндийн сайдын 2011-4-22-ны өдрийн 143 тоот тушаал гаргав.
  • Уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэнд 3 дугаар симпозиумын удирдамж, төсөв боловсруулж, батлуулж, орчуулж, ДЭМБ-д хүргүүлэв.
  • 2012 оноос эхлэн хэрэгжүүлэх судалгааны грантын танилцуулга бэлтгэж, Монголын анагаах ухааны академийн чуулганы хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэв.
  • Эрүүл мэндийн салбар дахь зээл, тусламжийн зохицуулах зөвлөлийн хурлыг зохион байгуулав.
  • АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Бага насны хүүхдийн хоол тэжээлийн архаг дутлыг бууруулах” төслийн “Загвар төсөл шалгаруулах” ажлын хэсэгт орж ажиллан нийт 39 төсөлтэй танилцан үнэлгээ өгөв.
  • ТӨХ, СЯ, ҮХШХ, МХХЭМБНХ-ноос ирүүлсэн албан тоотыг үндэслэн Эрүүл мэндийн салбарт хөгжүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлийн орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн, зөвлөлийн дүрмийн төслийг боловсруулав
  • Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлгийг бүсийн оношлогоо эмчилгээний төв болгох тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж санал авахаар, холбогдох яамдад хүргүүлэв.

МЭДЭЭЛЭЛ, ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ГАЗАР

  • Тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийн хуваарилалт, зарцуулалтад үнэлгээ хийх явцад илэрсэн зөрчил, дутагдлыг цаашид гаргахгүй байх, Удирдлагын зөвлөлийн хурлаас өгсөн чиглэл, зөвлөмжийг хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар болон харъяа эрүүл мэндийн байгууллагуудад 2011 оны 8/1223 тоот бичгээр хүргүүлэв.
  • “Эрүүл мэндийг дэмжих сан”-гийн 2010 оны үйл ажилгаанд үнэлгээ хийв.
  • Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлгээ хийх журмыг шинэчлэх саналуудыг судлах, Улсын үйлчилгээтэй клиникийн эмнэлэг, төрөлжсөн нарийн мэргэжлийн төвийн үйл ажиллагааг дүгнэх шалгуур үзүүлэлтийг боловсруулах чиглэлээр ажиллав.
  • УБТЗ-ын эмнэлгийн Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Говьсүмбэр аймгийн Чойр, Дорноговь аймгийн Сайншандын ТЗ эмнэлэг, Замын –Үүдийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ үйлчилгээнд харьцуулсан судалгаа хийв.
  • ДЭМБ-аас зохион байгуулсан Зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой тоон мэдээллийг цуглуулах, тайлагнах сургалтанд оролцов.
  • ЭМГ-аас зохион байгуулсан “Эрүүл мэндийн үзүүлэлтүүд 2010” номны нээлтэнд оролцов.
  • Глобаль сангийн санхүүжилтээр 2011 оны 2-р улиралд хийх сургалтын удирдамжийг боловсруулж, хүргүүлэв.
  • Хяналт-шинжилгээ, үнэлгээний журам шинэчлэх ажлын хүрээнд аймаг, нийслэлийн ЭМГ, харьяа эмнэлгүүд болон агентлагуудаас ирсэн саналыг хэлэлцэж, ярилцав.
  • Өвөрхангай аймгийн вэб хуудсыг серверт байршуулав.
  • Нийслэлийн 9 дүүргийг салбарын нэгдсэн сүлжээнд холбон ажилд оруулав.

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР

  • ЭНЭШТ-ийн захирлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, “Ажилд томилох тухай” тушаалыг гаргав.
  • Олон улсын сувилагч нарын өдрийг угтан Дархан-Уул аймагт зохион байгуулсан Сувилагч нарын ажил мэргэжлийн төвийн бүсийн уралдааны шүүгчийн бүрэлдэхүүнд 2 хоног ажиллав
  • Яамны “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг шинэчлэх тушаалын төслийг засварлаж, Төрийн нарийн бичгийн даргын саналын дагуу журамд нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулж засварлан дахин оруулав
  • Салбарын 90 жилийн ой угтсан ажлын хүрээнд аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газруудаас “Бүтээлч ажил”-ын тайлан ирүүлэх тухай албан бичгийн явуулав.
  • Эрүүл мэндийн тухай хуулийн эцсийн найруулгын төсөл дээр ажиллаж саналыг боловсруулан ТНБД, Сайдад танилцуулахаар өгөв.
  • Гадаадын эмч нарт эмчлэх эрхийн зөвшөөрөл олгох тухай ЭМГ-аас ирүүлсэн материалыг хянаж ЭМС-ын 140 дүгээр тушаалаар баталгаажуулав.

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ХЭЛТЭС

  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг НББХ, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэв. УИХ-ын чуулганаас дээрхи хуулийн төслийг хэлэлцэхээр шийдвэр гаргав.
  • Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал өгөв.

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

  • Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмонгийн оролцох ОХУ-ын Москва хотноо 4-р сарын 28-29-ний өдрүүдэд болох “Эрүүл аж төрөх ёс, халдварт бус өвчний хяналт” дэлхийн сайд нарын анхдугаар чуулга уулзалтын бэлтгэл ажлыг ханган ажиллав.

Холбоотой мэдээ, мэдээлэл