“Эрүүл мэндийн салбарын хөгжилд иргэний нийгмийн байгууллагын оролцоо” зөвлөлдөх уулзалтаас “Эрүүл мэндийн Иргэний Зөвлөл” байгуулах, иргэний нийгмийн байгууллагыг магадлан итгэмжилж, үнэлэх талаар нэгдсэн шийдвэрт хүрэв.

“Эрүүл мэндийн салбарын хөгжилд иргэний нийгмийн байгууллагын оролцоо” зөвлөлдөх уулзалтаас “Эрүүл мэндийн Иргэний Зөвлөл” байгуулах, иргэний нийгмийн байгууллагыг магадлан итгэмжилж, үнэлэх талаар нэгдсэн шийдвэрт хүрэв.


Эрүүл мэндийн төрийн болон иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, цаашид түншлэл, хамтын ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх механизмыг бий болгох зорилгоор Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3 төсөлтэй хамтран “Эрүүл мэндийн салбарын хөгжилд иргэний нийгмийн байгууллагын оролцоо” зөвлөлдөх уулзалтыг 2011 оны 4 дүгээр сарын 29-ний Эрүүл мэндийн яамны хурлын “А” танхимд амжилттай зохион байгууллаа.

Зөвлөдөх уулзалтад Эрүүл мэндийн яамны газар, хэлтэс болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын удирдлагууд, эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй төрийн бус байгууллагын 60 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Тус уулзалтыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нээж оролцогчдод мэндчилгээ хүргэн, 2008 оноос хойш эрүүл мэндийн салбар дахь өөрчлөлт шинэчлэлт, бүтээн байгуулалтын хүрээнд хийгдсэн ажлуудын талаар танилцуулав. Мөн Үндэсний аудитын газраас 2010 онд хийсэн аудитын дүгнэлтээр Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн эрүүл мэндийн зорилтын биелэлт 88 хувьтай гарсныг дурдаад, 2012 он дуустал Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн эрүүл мэндийн зорилтууд бүрэн биелэх боломжтойг мэдэгдлээ.

Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр халдварт өвчин, халдварт бус өвчнийг бууруулах , осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, мэдээлэл сургалт сурталчилгаа хийхэд эрүүл мэндийн төрийн бус байгууллагууд идэвхитэй оролцож, хүн амын эрүүл аж төрөх төлөвшлийг бий болгох, “Эмнэлэг шүтэх” сэтгэлгээ, хандлагад өөрчлөлт оруулах шаардлагатай тул хамтран ажиллахыг эрүүл мэндийн иргэний нийгмийн байгууллагуудад хандан уриалсан.

Гадаад зээл тусламжаар хэрэгжиж буй эрүүл мэндийн төсөл хөтөлбөр, Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн иргэний нийгмийн байгууллагуудад олгосон санхүүжилтийг чанартай, үр дүнтэй зарцуулах, үйл ажиллагааны гүйцэтгэлийн болон санхүүгийн тайланг цаг хугацаанд нь ирүүлж байхыг анхааруулж, цаашид эрүүл мэндийн төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын түншлэл, хамтын ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтад оруулах зорилгоор “Эрүүл мэндийн иргэний зөвлөл байгуулах”-ыг санал болгон яриагаа төгсгөв.

Эрүүл мэндийн төрийн болон төрийн бус байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны өнгөрсөн хугацааны төлөв байдал, цаашид баримлах зарчим, чиглэлийн талаар Эрүүл мэндийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга С.Энхболд, дүрмийн зорилго, үйл ажиллагааны чиглэлээр нэгдэн, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад орж үр дүнтэй ажиллаж буй “Хүний хөгжил, НҮЭМ-Эрх ТББ-уудын Сүлжээ” байгууллагын туршлагын талаар сүлжээний зохицуулагч Б.Алтанчимэг тус тус илтгэл тавьж, эрүүл мэндийн салбарт төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалттай, үр дүнтэй хэрэгжүүлэх механизмыг бий болгох асуудлаар хэлэлцүүлэг хийсний дүнд дараахь санал, зөвлөмжүүд гарлаа:

  • Эрүүл мэндийн төрийн бус байгууллагыг үнэлэх шалгуур боловсруулж, магадлан итгэмжлэх;
  • Эрүүл мэндийн төрийн болон иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар удирдан чиглүүлэх “Эрүүл мэндийн зөвлөл байгуулах;
  • Дээрх зөвлөл байгуулах, магадлан итгэмжлэлийн шалгуур боловсруулах ажлын хэсгийн хурал 2011 оны 5 дугаар сарын 5-ны 16 цагт Эрүүл мэндийн яамны 306 тоот өрөөнд хуралдах.

Холбоотой мэдээ, мэдээлэл