2011.04.18-ны даваа гарагийн шуурхай хурлын мэдээлэл

2011.04.18-ны даваа гарагийн шуурхай хурлын мэдээлэл


ЭМЯ-ны газар хэлтсүүд болон харъяа агентлагуудаас 2011 оны 4 сарын 11-15-ны өдрүүдэд хийсэн ажлынхаа талаар дараахи товч мэдээллийг ирүүлсэн байна.

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР

  1. “Үр хөндөлтийн чиглэлээрх эрх зүйн орчин, бодлого, цаашид анхаарах асуудал” сэдвээр Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран сургалт зохион байгуулж, хэвлэл мэдээллийн 30 гаруй сэтгүүлч, сурвалжлагч нарт зөв мэдээлэл түгээх чиглэлээр ярилцлага хийв.
  2. “Эх, нярайн нэн шаардлагатай болон яаралтай тусламжинд ТББ, аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх нь” сургалтыг “Гал голомт” ТББ, Ажил эрхлэгчдийн холбоо, ЭНЭШТ, Гурван гал эмнэлэг зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулсан. Сургалтанд барилгын компаниуд, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, сүлжмэлийн үйлдвэр, олон улсын байгууллагууд оролцов.
  3. Монгол Улс, БНТУ-ын ЭМЯ-дын хооронд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний гэрээний төсөл, уулзалтын дэгийг боловсруулав.
  4. Эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд, зөвлөх эмч нар Сэлэнгэ, Өвөрхангай аймагт томилолтоор ажиллаж, эмч нарт сургалт зохион байгуулав.
  5. “Настанд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ” сэдэвт сургалтыг Говь-Алтай аймгийн АУ-ны коллежийн багш нарт зохион байгуулав.
  6. Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн ЭМГ-ын дарга, нэгдсэн эмнэлгийн дарга, өрхийн эмч, ахмадын эмч зэрэг тус бүр 5 хүн, нийт 25 хүнийг хамруулан ахмад настны тусламж, үйлчилгээний бодлого, зохицуулалт, хэрэгжилтийн талаар сургалт явуулав.
  7. ЭМЯ, ОБЕГ, АНУ-ын гамшгийн удирдлагын “Эпселлэнс” төв хамтран “Газар хөдлөлтийн үеийн эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, хариу арга хэмжээ, мэргэжлийн байгууллагуудын харилцан ажиллагаа” сэдэвт сургалтыг 4-р сарын 13-нд зохион байгуулав.
  8. Элэг шилжүүлэн суулгах багийн бүрэлдэхүүн, удирдамж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулав.
  9. Туркийн ЭМЯ-ны төлөөлөгчдөд УАУ-ны өнөөгийн байдлыг танилцуулж энэ чиглэлийн 2 эмнэлгийн үйл ажиллагаатай танилцуулав.
  10. Дорнод аймагт хүүхдийн яаралтай тусламжийн сургалтыг сумын 25 эмчид зохион байгуулав.
  11. ЭНЭШТ-ийн хүүхдийн поликлиникийн засварыг эхлүүлэв.
  12. Олон нийтэд суурилсан Хүүхдийн Өвчний Цогц Менежментийн сургагч багшийн сургалтыг ЭНЭШТ дээр зохион байгууллаа.

СТРАТЕГИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗАР

  1. АХБ-ны ЭМСХ-3 төслийн дунд хугацааны үнэлгээ хийж байгаа К.Бодарт тэргүүтэй үнэлгээний багтай хамтран ажиллав.
  2. Эрүүл мэндийн тухай хуулийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлэхэд бэлтгэв
  3. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар Төмөр Зам” нийгэмлэгийн харъяанд үйл ажиллагаа явуулж байгаа Чойр, Сайншанд, Замын-Үүдийн нэгдсэн эмнэлгүүдийг ЭМЯ-ны харъяанд шилжүүлэх асуудлаар тус эмнэлгүүдийн үйл ажиллагаатай ажлын хэсгийн гишүүдийн хамт газар дээр нь очиж танилцав.
  4. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 2010 оны үндсэн чиглэлийн биелэлтийг УИХ-ын хэлэлцүүлэгт бэлтгэв
  5. 2010 оны эрдэм шинжилгээний үр дүнг хүлээн авсан тухай Сайдын 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 127 тоот тушаалыг гаргав
  6. Анагаах ухааны салбарын эрдэм шинжилгээний байгууллагуудын удирдах ажилтны 2 дугаар улирлын зөвлөлгөөнийг зохион байгуулж анхаарч ажиллах асуудлаар үүрэг, зөвлөгөө өгч, санал солилцов.
  7. Зоонозын халдварын салбар дундын хуралдаанд оролцож “Анагаах ухааны судалгааны хөгжлийн хандлага, бусад салбарын судалгаатай уялдуулах нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
  8. Монгол Улсын шадар сайд, Хүүхдийн төлөө сангийн тэргүүний томилсон ажлын хэсэгт ажиллаж, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэг байрлаж буй “Олон нийтэд түшиглэсэн хүүхэд хамгаалах төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж, дүгнэлт санал өгөв.
  9. 2011-2012 онд шинэчлэх, шинээр боловсруулах стандартын жагсаалтыг эцэслэн гаргав
  10. 2012-2013 онд ДЭМБ-тай хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны саналыг бэлтгэж хүргүүлэв.

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР

  1. Сангийн яаман дээр зохион байгуулагдсан Монгол-Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн цаашдын үйл ажиллагааны талаарх хуралд оролцов.
  2. Мэргэжлийн салбар зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг батлах тухай Эрүүл мэндийн сайдын тушаалын төслийг боловсруулав.

МЭДЭЭЛЭЛ, ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ГАЗАР

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 266 дугаар зарлигаар батлагдсан “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах журам”-ын дагуу Хүн амын өвчлөл, эндэгдлийн 3 дугаар сарын байдлаарх мэдээллийг ҮАБЗ-д хүргүүлэв.
  2. Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх Цахим эрүүл мэнд төслийн талаарх захидал төлөвлөж Дэлхийн банкинд хүргүүлэв.
  3. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яамны хооронд 2011 онд хамтран ажиллах төлөвлөгөөний төсөлд газар, хэлтсээс саналыг нь авч нэгтгэж, төлөвлөгөөнд шинээр нэмж оруулсан ажлуудын гүйцэтгэх хугацаа, асуудлыг хариуцах албан тушаалтныг тодотгов.
  4. “Эрүүл мэндийн салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээний журам”-ыг шинэчлэн боловсронгуй болгохтой холбогдуулан аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, харъяа байгуулагуудаас санал авч нэгтгэн судлав.
  5. Рашаан сувиллыг хөгжүүлэх хөтөлбөрийн үнэлгээний удирдамж батлагдав.
  6. Цусны аюулгүй байдлыг хангах талаар гарсан тогтоол, тушаал шийдвэрийн биелэлтэнд хийх үнэлгээний дагуу Дорноговь аймгийн Сайншанд хот, Замын-үүд, томилолтоор, мөн энэ чиглэлээр БЗДНЭ-д ажиллав.
  7. Зүрх судасны төв төслийн програм хангамжийг ЛюксDevelopment байгууллагын мэдээллийн технологийн 2 мэргэжилтэнтэй хамтран Франц улсаас МУ-ын ЭМЯ-ны сервирт шилжүүлэн байршууллаа. Ингэснээр Монгол дахь уг програмын хэрэглэгчид илүү өндөр хурдаар холбогдон ажиллах боломжтой болов.

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

  1. Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч Фарук Кочак тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол улсад хийсэн айлчлалыг хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулав.

ЗГХА-ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

  1. Ховд аймгийн эрүүл мэндийн салбарын дунд хугацааны хөгжлийн стратегийг хэлэлцэн батлах зөвлөгөөн-сургалтын удирдамж, хөтөлбөр, санхүүгийн зардлын тооцоог хийж, батлуулахад бэлэн болгов. Мөн тус аймгийн стратеги төлөвлөгөөг боловсруулахад хамтран ажиллав.
  2. МҮОНТ-ийн уран бүтээлчтэй эрүүл зан үйл төлөвшүүлэх реалити шоуг бэлтгэх бүтэц зохион байгууллалтыг ярилцаж, ажил үүргийн хуваарь хийв.
  3. Тамхины хяналтын хуулинд орох нэмэлт өөрчлөлтийг суртачилах ажлыг зохион байгуулах талаар ТББ-ын төлөөлөгчидтэй уулзаж, ярилцав.
  4. Баян-Өлгий, Ховд аймгуудад “Эмийн зохистой хэрэглээ” сэдвээр 5 өдрийн сургалт зохион байгуулав.
  5. Цус цусан бүтээгдхүүний аюулгүй байдлыг хангах талаар гарсан тогтоол, тушаал, шийдвэрийн биелэлтийн үнэлгээг ГССҮТ –д хийв.
  6. Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргасан Номун, Амин-Эрдэнэ эмнэлэг, Хасу хандгайт сувилалд магадлан итгэмжлэлийн шинжээч томилон ажиллуулав.
  7. “Эрүүл мэндийн үзүүлэлт-2010” номыг хуваарилах ЗГХА-ЭМГ-ын даргын тушаалын төслийг боловсруулан 2011.04.15-ны өдрийн 65 тоот тушаалаар батлуулав.
  8. 2011 онд резидентийн ба төрөлжсөн мэргэжлээр мэргэшүүлэх сургалтын төгсөлтийн шалгалтанд тэнцсэн мэргэжилтнүүдийн нэрсийг ЗГХА-ЭМГ-ын даргын тушаалаар баталгаажуулав.
  9. 2011.04.15-ний өдөр Орхон аймгийн БОЭТ-өөс алсын түргэн дуудлагад ХӨСҮТ-ийн халдвартын эмч Цэцэгмаатай хамтран телемедицинээр дамжуулан зайнаас зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулж холбогдох бичлэгийг архивлан хадгалав.

ЗГХА-БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР

  1. Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын шалгуурыг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийг “Иргэний танхим”-д зохион байгуулав.
  2. “Хүүхдийн спорт-өнөө ба ирээдүй” сэдэвт олон улсын форум 4-р сарын 7-нд Чингис хаан зочид буудалд болж, ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, АНУ, Герман зэрэг 12 орны төлөөлөгчид оролцов.
  3. Монголын хүүхдийн спортын IV наадмын бокс, бадминтоны шигшээ тэмцээн Орхон аймагт явагдав.
  4. Жүдо бөхийн Азийн АШТ 4-р сарын 5-7-нд Арабын Эмиратын Абу-Дабид болж манай тамирчид 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ.
  5. Боксын Үндэсний шигшээ багийн тамирчид 4-р сарын 3-нд Албанид болсон ОУТ-ээс 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртэв.
  6. Польшийн Феликс Штамм ОУТ-ээс 2 мөнгө, 2 хүрэл медаль авав.
  7. Xараагүй иргэдийн шигшээ баг тамирчид Туркийн Анталья хотноо Хараагүй иргэдийн дэлхийн наадамд жүдо бөх, хөнгөн атлетикийн төрлөөр оролцож хөнгөн атлетикийн төрлөөр Ж.Лхагважав, Г.Мөнхбат нар мөнгөн медалийн эзэн болов.
  8. “Үндэсний шуудан” сонин, БТСГ хамтран долоо хоног тутмын “Спортын шуудан” сонинг 4-р сарын 6-нд эхлэн гаргав.
  9. Узбекистаны Ташкент хотноо болсон Төв Азийн допингийн эсрэг байгууллагын хуралд Спорт эмнэлгийн албаны ерөнхий эмч Ч.Насанбат оролцов.
  10. БТСГ, Монголын ширээний теннисний холбоотой хамтран 2011 оны УАШТ-ийг “Оч” клубт амжилттай зохион байгуулав.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл