Эрүүл мэндийн яам - Монгол улсын засгийн газар
“Антибиотикийг хэтрүүлэн, буруу хэрэглэхийг зогсооё.Нянгийн тэсвэржилтээс сэргийлье” Дэлхийн 7 хоног үргэлжилж байна     ЭМЯ     Монгол Улсын Засгийн газраас Хепатитийн вирүсийн халдварын тархалтыг таслан зогсооход хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг өндрөөр үнэлэн Номхон далайн баруун бүсийн улс орнуудаас “Хепатитгүй ирээдүйн төлөө манлайлагч” (NOhep) орон болсныг зарлалаа     ЭМЯ     Хепатитийн вирүсийн халдварын тархалтыг таслан зогсоох, уг халдварын шалтгаант нас баралтыг бууруулах ДЭМБ-ын зорилтод хүрэхээр @WorldhepatitisAlliance болон @NOhep хөдөлгөөнтэй нэгдэн, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна     ЭМЯ     Бразил улсын Сан Паоло хотод болж байгаа “Вирүст хепатитийн дэлхийн чуулга уулзалтанд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна     ЭМЯ     Сахилга, хариуцлагыг чангатгаж, дэг журам тогтоохыг үүрэг болгов     ЭМЯ     Томуугийн эсрэг дархлаажуулалт хийгдэж байна
ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙГ БУУРУУЛАХАД ОРУУЛАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨГӨӨЖИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙГ БУУРУУЛАХАД ОРУУЛАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨГӨӨЖИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Өнөөдөр Монгол улсын Засгийн газар Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран “Монгол Улсад халдварт бус өвчнийг бууруулахад оруулах хөрөнгө оруулалтын өгөөж” эдийн засгийн тооцооллын үр дүнг танилцуулах дээд хэмжээний уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулж байна. Энэхүү дээд хэмжээний форумд УИХ-ийн гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын Монгол улс дахь суурин зохицуулагч Биати Транкманн, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др Сергей Диордица, НҮБ-ын ХБӨ-ий асуудал хариуцсан төрөлжсөн багийн нарийн бичгийнгазрын дарга Др. Ник Банатвала, RTI байгууллагын эдийн засагч хатагтай Рачел Нугент, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн зөвлөх ноён Даниел Графтон, Монгол улсад суугаа гадаадын элчин сайдууд болон төр, төрийн бус байгууллагын төлөөлөгч нар оролцож байна. Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах асуудал хариуцсан НҮБ-ын хамтын ажиллагааны олон улсын ажлын багаас манай улсад 2015 ба 2016 онуудад ХБӨ-ий өнөөгийн байдалд үнэлгээ хийж, сэргийлэлт, хяналтыг сайжруулах зөвлөмжүүдийг өгсөн юм.

Долоо хоногийн онцлох

Шинэ мэдээ мэдээлэл

Шуурхай мэдээ

2017 оны 11 дүгээр сарын 30-ны орой Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийн хордлогонд орсон байж болзошгүй шинж тэмдэгтэйгээр аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Одоогоор 18 хүний биеийн байдал дунд зэрэг, 2 хүний бие хүндэвтэр байгаа талаар дөнгөж сая ЭМЯ-ны тандалт шуурхай удирдлагын хэлтсээс Дархан-уул аймгийн нэгдсэн эмнэлэгтэй цахимаар холбогдож, нөхцөл байдалтай танилцан мэргэжлийн зөвлөгөө өглөө. Тус аймгийн Эрүүл мэндийн газар Нэгдсэн эмнэлэг, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын мэргэжилтнүүд голомтод хамтран ажиллаж байна.

ХЕПАТИТИЙН ВИРҮСИЙН ХАЛДВАРЫН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАМРАГДАЛТЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2017 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн “Журам батлах тухай” А/94, А/193 дугаар тушаалын дагуу “Даатгуулагчийг элэгний В,С вирүсийн шинжилгээнд хамруулах бүртгэлийн маягт”-аар хепатитийн вирүсийн халдварын эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдсан хүний мэдээллийн санг “elegbuten.mohs.mn” програм хангамж дээр 06 сараасэхлэнүүсгэж байгаа хэдий ч үзлэгт хамрагдагсдын мэдээлэл дутуу орж байгаа тул үзлэгийн мэдээг урьдчилан боловсруулсан маягтын дагуу 21 аймгаас утсаар мэдээллийг авч байна.

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Тендер шалгаруулалтын нэр: “Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар гемодиализийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ АСУУДЛААР ДҮҮРГИЙН ЭМНЭЛГҮҮДЭД АЖИЛЛАЛАА

Амьсгалын замын цочмог халдвар ихэсч байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2017.12.18/ Хан-уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт очиж ажиллалаа. Энэ сарын 14-ны мэдээллээр, нийслэлийн харьяа эмнэлгүүдийн орны ачаалал 62.9 хувиар буюу 547 гоор нэмэгдсэн буюу 869 орон дээр 1416 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Насанд хүрэгсдийн орны 175 орыг хүүхдийн оронд шилжүүлж, нөөц өрөөнүүдэд 342 ор тавьснаар хүүхдэд зориулж нийт 517 орыг нэмэлтээр гаргажээ. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийнхэний зүгээс өвчтөнүүдэд үзүүлж буй эмчилгээ үйлчилгээний хүртээмж, орны зохицуулалт, эм тарианы хангалт, эмч ажиллагсдын хуваарилалттай танилцлаа Хан-уул, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн хувьд мэдрэл, уламжлалт эмчилгээний насанд хүрэгсдийн тасгийг чөлөөлж хүүхдийн тасаг болгосон байна. Чингэлтэй дүүрэгт мөн адил физик, уламжлалт эмчилгээ, хүүхдийн тоглоом, чийрэгжүүлэлт, эмч нарын болон эм тариа, уулзалтын өрөө зэрэг бүхий л нөөц бололцоогоо ашиглан өвчтөнүүдээ хэвтүүлсэн байна. Дэд сайд Л.Бямбасүрэн дээрх эмнэлгүүдэд ажиллах үеэрээ “Амьсгалын замын халдварт өвчлөл ихэсч байгаагаас үүдэн дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдсэн. Ханиад томууны өвчлөлийн дийлэнхи хувийг хүүхдүүд эзэлж байна. Өнөөдөр эмнэлгүүдийн хүүхдийн болон сэхээний тасгаар орж үзлээ. Ханиад томууны эхлэл үед хүндрэл нэлээд эрчимжих хандлагатай байгаа нь ажиглагдаж байна. Энэ өвчлөлийн үе шат гуравдугаар сар хүртэл хамгийн их ачаалалтай байдаг. Эрүүл мэндийн яамны шуурхай удирдлага болон салбарын зүгээс өнөөдрийн нөхцөл байдлын талаархи тодорхой мэдээллүүдийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас авлаа. Цаашлаад урьтал үе буюу агаар дуслын замаар дамждаг амьсгалын цочмог халдвар ихэсч байгаатай холбогдуулан тодорхой хэмжээнд хориг тавих арга хэмжээг авах нь зүйтэй гэлээ.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д Бусан хотод ажлын айлчлал хийлээ

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотод ажлын айлчлал хийлээ. Энэхүү айлчлал зорилго нь Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд үйл ажиллагааг өргөжүүлэх, Бусан хотын эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, цаашид хамтран ажиллах талаар харилцан санал солилцох явдал байлаа. Айлчлалын эхний өдөр төлөөлөгчид хоёр улсын ЭМЯ-д хоорондын хамтын ажиллагааны Тохиролцоонд тусгагдсан “Сөүл Төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэгч Кушин их сургуулийн эмнэлэгт зочилж, үйл ажиллагаатай танилцав. Тус эмнэлгийн зүгээс өөрийн эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, Монгол улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав. Тус эмнэлэг нь 1000 орчим ортой, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж, сургалт, эрдэм шинжилгээ судалгааны үйл ажиллагаа явуулдаг томоохон эмнэлэг юм. Орчин үеийн шаардлагатай тоног төхөөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд хавдрын оношилгоо, эмчилгээний чиглэлээр тэргүүлэх эмнэлгийн нэг юм. Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх, Монгол Улсад эмчлэгдэхгүй байгаа өвчний тоог бууруулах чиглэлээр эмч мэргэжилтнүүдийг багаар нь сургах, харилцан мэдлэг, туршлага солилцох зэргээр хамтран ажиллахаар харилцан тохиролцов. Мөн энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн “Сөүл Төсөл’-ийг амжилттай хамтран хэрэгжүүлж байгаад талархаж, Кушин их сургуулийн эмнэлэгт олгосон “Хүндэт өргөмжлөл”-ийг тус эмнэлгийн удирдлагад гардуулан өглөө. Айлчлалын үеэр төлөөлөгчид Бусан хотын захиргаа болон эрүүл мэндийн бусад байгууллагуудаар зочилж, цаашид хоёр талын хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудыг өргөжүүлэх, эрүүл мэндийн байгууллага хоорондын шууд хамтын ажиллагааг хөгжүүлэх, оношлогоо, эмчилгээний шинэ технологи, ноу хауг нэвтрүүлж, нутагшуулах, хүний нөөцийг чадавхжуулах, харилцан мэдлэг, туршлага, эмч мэргэжилтэн солилцох чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцсоноор айлчлал амжилттай өндөрлөлөө.

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ “ЭМНЭЛГИЙН АЖИЛЧДЫН ТАНГАРАГ ӨРГӨХ” ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус эмнэлэгт энэ онд шинээр ажилд орсон эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан “Эмнэлгийн ажилтны тангараг өргөх ёслол”-ын арга хэмжээ зохион байгуулагдлаа. Ёслолын арга хэмжээг Эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир нээж, тус эмнэлгийн харвалтын тасгийн эрхлэгч Ж.Ариунаа, ёс зүйн салбар хорооны дарга Б.Бурмаа нар эмнэлгийн удирдлага, ахмад эмч нараа төлөөлөн шинээр ажилд орж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад хандаж үг хэллээ. Арга хэмжээнд тус эмнэлэгт энэ онд шинээр ажилд орсон 80 гаруй эмч, эмнэлгийн ажилтан оролцож эмнэлгийн удирдлага болон ёс зүйн салбар хорооны гишүүдийн хамтаар Эмнэлгийн ажилтаны тангараг”- аа өргөсөн байна. Энэхүү ёслолын арга хэмжээний зорилго нь тус эмнэлгийн эмч ажилчид үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, эмнэлгийнхээ алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсийг мөрдөн ажиллах, эмнэлгийн тусламж үйлчилгээнд хандах зөв хандлагыг хэвшүүлж, Монгол улсын Анагаах ухаан, Эрүүл мэндийн салбарт оруулсан тус эмнэлгийн хувь нэмэр, ололт амжилтыг үргэлжид бататган баяжуулж, хамт олноороо бахархах, хамтач үзэлтэй байгууллагын соёлыг бий болгон хөгжүүлж, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлэхэд оршиж байдаг юм. Тус эмнэлгийн найрсаг хамт олны дунд “Эмнэлгийн ажилтны тангараг”-аа өргөн шинээр нэгдэн орж ирж байгаа нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэдээ хойшдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе.

“Ашиг сонирхлын зөрчил гэж юу вэ?” сэдэвт цуврал сургалт боллоо

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжилтийг хангах төлөвлөгөөт ажлын хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх. соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран нийт эмч ажилчиддаа 3 шатны сургалтыг ажилттай зохион байгууллаа. 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Ашиг сонирхлын зөрчил гэж юу вэ?” сэдэвт цуврал сургалтыг Авлигатай тэмцэх газрын Соён гэгээрүүлэх хэлтсийн хурлын танхимд зохион байгуулж, тус эмнэлгийн удирдах ажилтнууд болон 42 тасгийн эрхлэгч, албадын дарга нар хамрагдав. Уг сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх Соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Ж.Сарангэрэл удирдан явууллаа

ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” (GMP)-ын шинжээч, улсын байцаагч нарыг сургалтад хамруулан чадавхжуулав

Монгол улсын хэмжээнд 38 үндэсний эмийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас дуслын шингэн, тарилгын, шахмал эм, уламжлалт эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Эдгээр үйлдвэрүүд нь нийт 461 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, ЭМЯ-ны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд үндэсний эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлийг олон улсын түвшинд хүргэж, ургамал, амьтан, эрдсийн гаралтай уламжлалт эм, импортыг орлох зайлшгүй шаардлагатай эмийн үйлдвэрлэл, “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” /GMP/-ийн түвшинд хүргэх, бүтээгдэхүүнийг экспортод гаргахад төрөөс дэмжлэг үзүүлэх талаар тусгагдсан. Монгол улс 2005 онд анхны GMP үндэсний стандартыг боловсруулан баталсан бөгөөд 2011, 2014 онд шинэчлэн гарсан стандарт нь ДЭМБ-ын GMP удирдамжийн түвшинд боловсруулагдсан. Өнөөгийн байдлаар үндэсний GMP-ын стандартаар 2 эмийн үйлдвэр гэрчилгээ авсан, 5-6 эмийн үйлдвэр гэрчилгээ авах бэлтгэл ажлыг хангаад байна. Иймд эмийн үйлдвэрүүдэд GMP стандартын шаардлагыг 100% хангуулах, гэрчилгээ авахаар өргөдөл гаргасан эмийн үйлдвэрүүдэд GMP гэрчилгээ олгох хяналт шалгалт, үнэлгээний чанарыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулав. ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” (GMP)-ын сургагч багш бэлтгэх сургалтад ЭМЯ-ны шинжээчид, МХЕГ-ын Эм, биобэлдмэлийн чанарын хяналтын улсын байцаагч нар, үндэсний зарим эм үйлдвэрлэгчдийг чадавхжуулах энэхүү сургалтад зөвлөх доктор Chung Keel Lee нь АНУ болон Европын GMP-ын шаардлага болон зөвлөмж өгөв. Сургалтын үр дүнд ЭМЯ-ны шинжээч, Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч, үндэсний эм үйлдвэрлэгч нарыг олон улсын “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” (GMP)-ын шаардлагын талаар гүнзгийрүүлсэн мэдлэг өгч мэргэжил дээшлүүлэн, сургагч багш бэлтгэх онол, практикийн чухал ач холбогдолтой сургалт боллоо.

Энэ сард 43 эмч багаараа Япон, БНСУ-д суралцана

Эх орондоо чанартай эмчилгээ оношилгоог бүрэн авдаг болгох, гадаадад эмчилгээнд явах урсгалыг багасгах зорилгоор нийт 39 өвчнөөс 7-г нь 2017 онд эх орондоо эмчилдэг болсон. Харин 2018 онд 28- г нь эмчилдэг болохоор эмч мэргэжилтнүүдээ Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ зэрэг хөгжингүй оронд сургахаар төлөвлөж байгаа бөгөөд олон улсын харилцагч салбарын нэгт байгууллагууд, их дээд сургуульд суралцуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд өнөөдөр эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, энэ сард Япон, БНСУ-д суралцахаар явах гэж буй эмч нартай уулзлаа.

ӨВЧТӨНИЙ МЭДЭЭЛЛИЙГ СОЛИЛЦОХ БОЛОМЖТОЙ БОЛНО

Эрүүл мэндийн яам, Дэлхийн банкны “Цахим эрүүл мэнд” төсөл болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран “Цахим эрүүл мэнд” үндэсний зөвлөлдөх уулзалтыг 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгууллаа. Уулзалтыг нээж ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, Дэлхийн банкны суурийн төлөөлөгч Жеймс Андерсон, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн дарга Р.Оюунханд нар болон бусад холбогдох яам, агентлаг, олон улсын хандивлагч байгууллагын төлөөлөл болон аймаг, нийслэл, дүүргийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн удирдах ажилтнууд нийт 110 гаруй хүмүүс оролцож байна. Уулзалтын үеэр “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны технологийн талаар баримтлах бодлого” –ын талаар Б.Билэгдэмбэрэл, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, “Эрүүл мэндийн салбарын мэдээллийн технологийн хөгжил, ирээдүйн чиг хандлага” сэдвээр Р.Оюунханд, ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн талаар С.Энхболд, Төслийн зохицуулагч, Эстони улсын “Цахим эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлсэн туршлагын талар Пеетер Росс, Дэлхийн банкны зөвлөх, “Мэдээллийн аюулгүй байдал” сэдвээр Т.Алтанхуяг, Төрийн холбооны газрын мэргэжилтэн нар тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлсэн. Эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн чиглэлээр, халдварт болон халдварт бус өвчний мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх, цахим эрүүл мэндийг хөгжүүлэх чиглэлээр цөөнгүй төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа ч тэдгээрийн уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангах, олон улсын хандивлагч байгууллагуудын техникийн болон санхүүгийн дэмжлэгийг зохицуулах, засгийн газрын үүрэг оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн уулзалтын үеэр Цахим эрүүл мэндийн үйл ажиллагааны 2018-2021 онд хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг үндэсний түвшинд хэлэлцүүлэн, оролцогчдын санал, зөвлөмж тусгах юм байна.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн БНСУ-д айлчилж байна

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Тэжон хотын Эрүүл мэндийн технологийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Профессор Жон Сеок Со-гийн урилгаар тус улсад айлчилж байна. Айлчлалын эхний өдөр Профессор Жон Сеок Со Эрүүл мэндийн дэд сайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Тэжон хотын Эрүүл мэндийн технологийн хүрээлэн нь БНСУ-даа томоохонд тооцогдох эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, дадлагажуулах, давтан сургах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлдэг нэр хүнд бүхий институци юм. Уулзалтын үеэр Профессор Жон Сеок Со өөрийн хүрээлэнгийн үйл ажиллагааны талаар танилцуулаад, тус хүрээлэнд Солонгосын төдийгүй олон улсын оюутнууд, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулдаг бөгөөд Монгол Улсаас ч мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах боломжтой талаар онцлон дурдаад, хоёр улсын эмнэлгийн мэргэжилтнүүдийг харилцан солилцох, сургах чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санал солилцов. Дэд сайд Л.Бямбасүрэн Монгол Улс БНСУ-тай эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж байгаа чиглэл, үйл ажиллагааны талаар товч танилцуулаад салбарын мэргэжилтнүүдийн, ялангуяа сувилахуйн чиглэлийн мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх, давтан сургах асуудал тулгамдаж байгаа талаар онцлон тэмдэглэв. Тухайлбал, яаралтай тусламжийн сувилагч нарын хүрэлцээ нэн дутмаг байдаг талаар дурдаж, энэ чиглэлээр санал солилцож, хамтран ажиллах боломжийн талаар ярилцав. Уулзалтын үр дүнд Тэжон хотын Эрүүл мэндийн технологийн хүрээлэнгийн Сувилахуйн симуляцийн төвд Монгол Улсаас ойрын хугацаанд цөөн тооны сувилагчийг богино хугацаагаар тус хүрээлэнгийн зардлаар сургахаар талууд харилцан тохиролцов. Энэ өдөр Дэд сайд Л.Бямбасүрэн тэргүүтэй төлөөлөгчид Тэжон хотын Эрүүл мэндийн технологийн хүрээлэн, тус хүрээлэнгийн Сувилахуйн симуляцийн төв, Настангуудын эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн шинжлэх ухааны коллеж, түүний зарим тэнхимүүд, Онцгой байдлын газар, Сон Анагаах ухааны төв, Эль дентал шүдний эмнэлэг зэрэг байгууллагуудад зочилж, удирдлагуудтай уулзалт хийж, үйл ажиллагаатай нь танилцав. Айлчлалын дараачийн өдрүүдэд хөтөлбөрийн дагуу Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайдтай уулзаж, Сөүл хотын Онцгой байдлын газар, Яаралтай тусламжийн төв зэрэг байгууллагуудад зочилно.

Амьдралын хэв маяг эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлдэг

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хавдар судлалын үндсэний төв хамтран “Хүний хөгжил ба амьдралын хэв маяг” үндэсний зөвлөгөөн зохион байгуулж байна. Тус зөвлөгөөнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордица, НҮБ-ын халдварт бус өвчний асуудал хариуцсан төрөлжсөн багийн нарийн бичгийн дарга Ник Банатвала болон Монгол Улсад суугаа Элчин сайдууд, олон улсын байгууллагуу, салбарын яамд, агентлагууд, орон нутгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтнүүд, Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга нар, төрийн бус байгууллагын 150 гаруй төлөөлөгчид оролцож байна. Энэхүү уулзалтын зорилго нь хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа өвчлөл нь хүний амьдралын хэв маяг, зан үйлийн төлөвшилтэй холбоотой байдаг учир урьдчилан сэргийлэх боломжтойг олон нийтэд анхааруулах юм. Хүн болгон үүнийг анхаарч урьдчилан сэргийлж чадвал халдварт бус өвчин тодорхой хувиар буурах боломжтой гэж үзжээ.

ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА